“Аура” нэрийн хоолны газар нь ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Аура трейд ХХК-ийн “Аура” нэрийн хоолны газар, иргэн М ажиллуулж буй “Гоё хуушуур” нэрийн хоолны газруудад  хяналт шалгалт хийж шалгалтын  хүрээнд Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан Аура трейд ХХК-д 1709000174 дугаартай зөрчлийн хэрэг нээн, иргэн М-д 15-190001-85 дугаартай хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж ажиллалаа.

Илэрсэн зөрчилд зөрчил арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар, улсын байцаагчийн 02-02-146/07 дугаартай албан шаардлага хүргэж ажилласан.

Хяналт шалгалтаар хүнстэй шууд харилцаж буй ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрлэлийн байранд нэвтрүүлэн хоол үйлдвэрлэл явуулсан зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь заалт, ажлын байранд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хөтлөлтүүдийг хийж хэвшээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь заалт, ажилчидтай бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.5 дахь заалтыг үндэслэн  шийтгэл ногдуулсан.

 

Эх сурвалж: НМХГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК