Нойргүйдлийг эмчлэх төвтэй боллоо

Нойргүйдэл бол орчин үед хамгийн элбэгшиж буй эмгэг. Нойргүйдэж удаан явах нь бусад сэтгэцийн эмгэг өөрчлөлтөд хүргэдэг. Нойрны эмгэг даралт ихсэх, зүрхэнд шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах зэрэг хүндрэлүүдийг дагуулж байдаг аж. Нойргүйдэж байгаагаа тоохгүй эсвэл эм бэлдмэлийг дураараа урт хугацаагаар уух нь бүр ч аюултай. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурцаар хөндөгдөх болсон энэ үед “Нойрны төв” иргэдэд үйлчилэхээр нээгдэж байгаа нь нүдээ олсон үйл явдал.

2015 онд хийгдсэн асуумж судалгаагаар хүн амын 32 хувь нь нойронд амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг байна. Ийм эмгэгийг эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээний багажаар эмчилэх боломж өнөөдөр нээлтээ хийсэн “Нойрны төв” -д бүрджээ. Мөн олон үйлдэлт бичлэгийн багажаар шөнийн турш унтаж буй хүний нүдний алимны хөдөлгөөн, хамар,цээж болон хэвлийн амьсгалын тоог гаргаж тархины цахилгаан бичлэг хийн цусан дах хүчилтөрөгчийг нь хэмжих боломж Нойрны төвд бүрдсэн байна. Иргэд нойргүйдлийн асуудалтай гэж үзвэл Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт түшиглэн нээгдэж буй Нойрны төвд хандаж нойрны асуудлаа эрт дээр нь эмчлүүлэх хэрэгтэй.

Дашрамд дурдахад, “Нойрны эмгэг нь сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө хурцаар тавигдаж байгаа асуудал бөгөөд 2018 онд хийгдсэн судалгаагаар АНУ-д 40 сая хүн нойрны эмгэгтэй байна гэж бүртгэгдсэн ба дэлхийн хүн амын 4-10% нь нойронд амьсгал тасалдах эмгэгтэй, 22% нь хөл үечлэн хөдлөх эмгэгтэй байна гэсэн тоо баримт байдаг. Манай оронд 2015 онд хийгдсэн асуумж судалгаагаар хүн амын 32% нь нойронд амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Нойр нь эрүүл амьдрахын үндэс суурь бөгөөд нойрны эмгэгээс болж даралт тогтвортой ихсэх, зүрхэнд шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах, бэлгийн үйл ажиллагааны сулрал гэх мэт ноцтой хүндрэлүүдийг дагуулж байдаг тул нойрны эмгэгийг эрт илрүүлэн оношлон, эмчлэх, урьдчилан сэргийлэх нь хүн амын эрүүл амьдрах гол хүчин зүйл юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК