ГССҮТ-ийн эмч нар шинэ хагалгаа нэвтрүүлжээ

ГССҮТ-ийн ХННГСтасгийн хамт олон Сээр-Бүсэлхийн түвшингийн хугарлуудад хагас далд аргаар хөнөөл багатай хугарлыг хадаж бэхлэх мэс заслын арга шинээр нэвтрүүлжээ.

Энэ нь хөнөөл багатай мэс заслыг гадаадад өндөр үнэтэй имплантаар хийдэг бол бидний боловсруулсан энэхүү арга хямд өртөг бүхий мэс заслын арга аж.

Тухайн мэс залын хувьд:

– Шарх бага үүснэ

– Мэс заслын хугацаа богино

– Мэс залын үеийн цус алдалт бага

– Ор хоног бага

– Мэс заслын дараах өвдөлт зовиур бага

– Мэс заслын дараах нөхөн сэргэх процесс хурдан

– Өдөр тутмын  хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан учир амьдралын чанарт өндөр үр дүнтэйгээр нөлөөлдөг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК