Эрүүл хооллолт нь эрүүл, идэвхтэй амьдрах, спортоор хичээллэх боломж олгодог

Олон улсын нэр хүнд бүхий Бие даасан 20 гаруй эрдэмтдээс бүрдэх Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн Александр Мартынчук Монгол Улсад 4 өдрийн айлчлал хийгээд энэ сарын 24-нд буцлаа. Тэрээр Монголчуудад шим тэжээл, эрүүл хооллолтын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл өгөхөөр 5 дахь удаагаа ирсэн нь энэ юм.

Хүний их эмч, Анагаах ухааны доктор (Ph.D), Дэд профессор, хоол зүйч Александр Мартынчук нь 2013 оноос Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөх, 2014 оноос Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, эмгэгийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн аргуудын талаар олон жилийн туршлагатай мэргэжилтэн юм. 2010 оноос өнөөг хүртэл “Иммунотермистометри – хүнсний үл зохицлын оношилгооны шинэ чиглэл” сэдвээр докторын ажил гүйцэтгэж буй тэрээр манай улсын салбарын мэргэжилтнүүдэд лекц орлоо.

Доктор Мартынчук нь “Эртний Грекийн аугаа их эмч, эртний анагаах ухааныг шинэчлэгч Гипократ “Би юу идэж байна, түүнийхээ дүр төрх нь” гэж хэлснийг дурдаж байсан. Энэ үгийн утга санаа өдий хүртэл алдагдаагүй байна” гэдгийг онцолсон бөгөөд өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахын тулд хооллолтдоо анхаарал хандуулж, хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгохын зэрэгцээ зохистой хооллохыг зөвлөсөн юм. Түүнчлэн нүүдэлчин Монголчууд мах их иддэг байсан ч өвөл, зунгүй иддэг байгаагүй. Өвлийн тэсгэм хүйтэн, эрс тэс уур амьсгалаа мах идэж давдаг байсан бол одоо төв суурин газарт ажиллаж, амьдарч буй Монголчуудын амьдралын хэв маягт дан мах идэх нь тохиромжгүйг дурдав. Учир нь биеийн хүчний ажил огт хийхгүй ч өвөл, зунгүй мах идэх нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Улаан мах нь өөх тос ихээр агуулдаг бөгөөд ходоод гэдэс, зүрх судасны өвчин, мөн Онтологийн эмгэгүүд зэрэг олон асуудал үүсгэх эрсдэл дагуулдаг байна. Тиймээс махан буюу хүнд хоол идсэний дараа заавал ходоод гэдсээ амрааж, хөнгөн хооллох нь эрүүл мэндэд тустай гэдгийг анхааруулсан.

Улаан махны зохисгүй хэрэглээ нь өнөөгийн томоохон асуудал болоод буй таргалалтад хүргэж байгаа юм. Таргалалт нь архаг өвчин тул эрүүлжихэд хугацаа шаарддаг байна. Энэ мэтчилэн хооллолтын буруу хандлагыг өөрчлөхийн тулд дэлхий даяар тусгай зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Эдгээр бүтээгдэхүүн нь тухайн хүнд дутагдаж буй эрдэс бодисыг нөхөж өгөх юм. Тодруулбал, зарим бүтээгдэхүүн хүнийг ислэгээр хангах бол заримыг нь пробиотикийн дутагдлаас сэргийлдэг. Хүмүүс хэрэглээ, зориулалтыг нь ойлгохгүйн улмаас хоол, хүнсний дэглэмийн зориулалт бүхий бүтээгдэхүүнүүдээс татгалзах тохиолдол бий. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хүнсний нэмэлт, биологийн идэвхт гэж нэрлэдэг бүтээгдэхүүн нь хүмүүст дутагддаг иод, төмөр зэрэг эрдэс бодисыг нөхөх зорилготой.

Орчин цагт эрүүл хооллолт, зөв зохистой хооллолтын хэмжээ болон хоол хүнстэй холбоотой үнэн, худал нь мэдэгдэхгүй төрөл бүрийн мэдээлэл гардаг учраас энгийн уншигчид төөрөлдөж, хоол хүнсэнд юу хэрэглэхээ мэдэхгүй тээнэгэлзэх байдалд ч хүрдэг билээ. Энэ тухай Александр Мартынчук хэлэхдээ “Бүгдийг идэх хэрэгтэй. Гэхдээ зохистой хэмжээгээр, боловсруулаагүй хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Хэрвээ өнөөдөр хүнд хоол идсэн бол маргааш нь бие, ходоодоо амрааж хөнгөн хооллох хэрэгтэй. Махны оронд өвс ногоо, төмсний оронд жигнэсэн ногоо идэж болно. Ямар нэгэн амтлагчгүй, давс багатай хоол сонгох хэрэгтэй. Тэгээд усаа сайн уу” гэж хэлсэн юм.

Эрүүл хооллолт гэдэг нь бидэнд эрүүл, идэвхтэй амьдрах, спортоор хичээллэх боломж олгохоос гадна өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог аж. Эрүүл, зохистой хэмжээгээр хооллохгүй бол таргалах, ходоод гэдэс хэвийн бус ажиллах зэргээр олон өөрчлөлт гардаг байна. Хүмүүсийн хооллолттой холбоотой асуудлыг шийдвэрлэж, эрүүл идэвхтэй амьдралыг дэмжих нь Herbalife Nutrition бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гол зорилго аж. Herbalife Nutrition компани нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийн хүрээнд тэнцвэржүүлсэн шим тэжээлийг чухалчилдаг. Тэнцвэржүүлсэн шим тэжээл нь илчлэгийн хэмжээг хэтрүүлэхгүйгээр бие махбодыг зохистой хэмжээний аминдэм, эрдэс бодис, уураг, ислэг, нүүрс ус, эрүүл өөх тосоор (макро болон микро шим тэжээл) хангаж байдаг. Тус компани нь 2011 оны 9 дүгээр сард Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тэнцвэржүүлсэн шим тэжээл, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин, олон нийтэд хэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг байнга явуулж ирсэн. Herbalife Nutrition компанийн Монгол болон дэлхийн зах зээл дэх #1 бүтээгдэхүүн нь “Формула-1” уургийн коктейль юм. Тус компанийн шим тэжээл, жин зохицуулах, эрч хүч сэргээх, эрүүл мэнд, фитнессийн болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 90 гаруй оронд зөвхөн Herbalife Nutrition компанийн Бие Даасан Гишүүдээр дамжуулан худалдан авах боломжтой.

Herbalife Nutrition компани нь дэлхийн хэмжээнд 8300 ажилтантай, 2017 онд л гэхэд хувьцааных нь цэвэр борлуулалт 4.4 тэрбум ам.долларт хүрсэн тус компани олон хүний амьдралын хэв маягийг эрүүл, зөв болгоход том хувь нэмэр оруулж байгаа билээ.

Украин улсын Анагаах ухааны их сургуулийн дотрын тэнхимийн доктор (Ph.D), дэд профессор, хоол зүйч, Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн, Хүний их эмч, Анагаах ухааны доктор Александр Мартынчук энэ удаагийн айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Монгол Улсын нөхцөл байдал, хүмүүсийн амьдралын түвшин сайжирсан нь анзаарагдлаа. Монголчуудаас ганц хүсэх зүйл нь бий болж буй шинэ дэлхий ертөнцтэй, орчин үеийн эрүүл хооллолттой хөл нийлүүлэн алхахын тулд дадал зуршлаа өөрчилж, шинэчлээсэй гэж хүсэх байна. Хүн дотроосоо өөрчлөгдөж байж үйлдэл нь зөв болдог. Хүний сэтгэлзүй хооллолтод нөлөөлдөг. Ходоод, тархи хоёр холбоотой. Хоол эрүүл байж л хүний сэтгэлзүй эрүүл байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл хооллох нь танин мэдэх чадвар, оюуны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Хооллолтын зуршилдаа анхаарахыг л хүсье” гэж захисан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК