Хөгжлийн банк БНХАУ-ын SINOSURE-тай хамтран ажиллах гэрээ байгуулав

 

БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Экспортзээлийн даатгалын корпораци (SINOSURE)-тай 400 сая ам.доллар хүртэлх дүнтэй төсөлхөтөлбөрийн санхүүжилтэд даатгалын дэмжлэг авахХамтын ажиллагааны гэрээн-д гарын үсэг зурлааГэрээг байгуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.БатбаярХятадын Экспортзээлийн даатгалын корпорацийг төлөөлж Eрөнхийлөгч Ван Тинке Болон албаны бусад хүмүүс оролцов.

Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсаас Хятадын Экспортзээлийн даатгалын корпорацитай 2016 оноос эхлэн хамтын ажиллагааг эхлүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр хэлэлцэж ирсэн бөгөөд сүүлийн хоёр жилд банкны санхүүгийн нөхцөл байдал сайжирсантай холбогдуулан энэхүү гэрээг байгуулах боломж бүрдсэн юмГэрээний хүрээнд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий төсөлхөтөлбөрүүдийг Хятадын Экспортзээлийн даатгалын корпорацийн даатгалтайгаар БНХАУ-ын банксанхүүгийн байгууллагуудаас урт хугацаатайхямд эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК