Монгол Алтайн Барагшун ХХК-ний үйл ажиллагааг түр зогсоолоо

НМХГ-ын 70128012 утсанд ирүүлсэн иргэний гомдлын дагуу БГД-ийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Монгол Алтайн Барагшун ХХК-ний Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрт хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар Шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага нөхцөлийг зөрчиж улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан, үйлдвэрийн барилга нь зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ажлын байранд үйлдвэрлэл явуулж, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй зэрэг зөрчил илэрлээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож арга хэмжээ авлаа.

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК