Билэгт гишүүнээр бахархав

М.Билэгт гишүүний бүтээн босгож буй Хавдрын 16 давхар эмнэлэг төр засаг, түмэн олонд ач тусаа өгөхүйц томоохон бүтээн байгуулалт болжээ.Энэ эмнэлгийг элдвээр хэлэх илүү зантнууд олон байгаа ч тус эмнэлэг Монголд, Монголын ард түмний эрүүл энхийн төлөө зориулагдсан томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой юм. Доторх тохижилт үнэхээр олон улсын жишигт нийцсэн гайхалтай болсыг хараад Билэгт гишүүнээр бахархах сэтгэл төрлөө. Жирийн малчны охин ийм бүтээн байгуулалт хийгээд ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зориулна гэдэг үнэхээр сэтгэл юм. Бас зүтгэл юмдаа. Хүн бүр ийм сэтгэлтэй, зүтгэлтэй байвал Монгол дорхноо хөгжинө гэж бодогдох… Хөдөлмөрч хүний үр гэдэг ингэж л бусдад үлгэр дууриал болж явдаг байх.Сайхан юмаа. Хийсэн бүтээсэн зүйлтэй, хэний ч өмнө нүүр бардам хэлэх үгтэй явна гэдэг нь өөрөө бахархал юм. Харин бибээр энэ бүтээн байгуулалтыг хараад Илүү үзэж, билүү долоон элдвээр авирлаж, энэ хүний хэлж ярьсан, хийсэн бүтээснийг харлуулаад байгаа хүний мөсгүй, увиагүй, хийсэн ажилгүй ямар нэгэн зүйлийг горилон бусдыг хөлслөн хүн доромжилж буй жулдрайнуудаас ичих шиг болов. Ийм олон хүний хөдөлмөрийн амт, биеийн хүч хөлс шингэсэн бүтээн байгуулалтыг юу гэж ч яриад яалтай билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК