Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно

Томуу, томуу төст өвчтэй, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа. Өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриалав.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл бямба гараг бүрт ажиллуулахыг Эрүүл мэндийн сайд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК