Хоолны хордлогот халдвараас сэргийлнэ үү

e11fbc2242b42e7942a852f755f33910_x3

Хоолны хордлогот халдвараас сэргийлнэ үү

ХООЛ ХҮНСИЙГ ХУДАЛДАЖ АВАХДАА СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХ:

 Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.

  Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.

  Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.

   Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.

 Хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх

 

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАДГАЛАЛТАНД АНХААРАХ:

  Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх

   Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх

  Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх

 

ХООЛ ХҮНСИЙГ БЭЛТГЭХ,  ХЭРЭГЛЭХ  ЗӨВ ДАДАЛ ЭЗЭМШИХ:

  Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах

 Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх

  Усыг буцалгаж хэрэглэх

  Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах

Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших

 

Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорхи нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Үүнд:

  Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах,  ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК