Дэлхий дахинд 422 сая хүн чихрийн шижинтэй амьдарч байна

diabetes_and_eating_disorders_a_common_threat

Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судас, чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа. Өнгөрсөн оны эрүүл мэндийн үзүүлэлтээр 10 мянган хүн амд 100 байгаа аж. Энэ нь зөвхөн манай улсад аюулын харанга дэлдээд байгаа бус нийтийн анхаарлын төвд ороод байгаа. Тиймээс энэ сарын 14-нийг дэлхий нийтээрээ “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Гэр бүл ба чихрийн шижин” уриан дор хийхээр төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, дэлхийд чихрийн шижин өвчний тархалт 1980 онд 108 сая, түүнээс хойш хоёр дахин нэмэгдэж, 4.7 хувиар өсчээ. Харин 2016 онд 1.6 сая хүн чихрийн шижин өвчний улмаас нас барж, өдгөө 422 сая хүн чихрийн шижинтэй амьдарч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК