Нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 100 хүнээс бэлэглэсэн цус хэрэглэдэг…

donor-1-770x470

Цусаа бэлэглэе гэсэн уриалгыг та өдөр бүр л харж байгаа болов уу. Гэвч таны бэлэглэсэн цус хэнд, ямар үнэ цэнтэй вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй…

Тэгвэл дараах тоо баримтад анхаарлаа хандуулна уу.

  • Түлэгдэлтийн улмаас жилд 1,000 гаруй донорын цус хэрэглэдэг.
  • Нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 100 хүнээс бэлэглэсэн цус хэрэглэдэг.
  • Төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд 5,000 нэгж цус шаардлагатай болдог.
  • Монгол Улсад осол гэмтлийн улмаас 5,000 гаруй донорын цусыг жилд хэрэглэдэг.
  • Манай улсад 1,000 хүний 15 нь цусаа өгч байж улсынхаа цусны бүх хэрэгцээг хангана.
  • Өнөөдөр цус, цусан бvтээгдэхvvн дутагдсанаас дэлхий дахинд жил тутам 500 мянга гаруй хvн амь насаа алдаж байна.

Таны цус амьдрал бэлэглэнэ.
Цусаа өгцгөөе… 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК