Японы хүний эхэсийн бэлдмэл Монголд

LAENNEC нь АРЬСНЫ ӨВЧЛӨЛ БОЛОН ГОО САЙХАНД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ ?

ЯПОНЫ ХҮНИЙ ЭХЭСИЙН БЭЛДМЭЛ /LAENNEC/ МОНГОЛД

Японы ард түмний эрүүл мэнд, гоо сайхны шалгарсан хэрэглээ болсон хүний эхэсийн тарилгыг манай улсад анх удаагаа 2014 онд албан ёсны эрхтэйгээр Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн “Ди Жи Би” эм ханган нийлүүлэх компани оруулж ирээд 4 жил гаруй хугацаа өнгөрч байна.

Ингэснээр энэхүү тарилгыг Монголын ард түмэн хэрэглэж эрүүл мэнд болон гоо сайхны бүхий л асуудлуудыг нааштай шийдвэрлэх боломжтой юм. Тиймээс энэ компаний эмч төлөөлөгч, Хүний их эмч Э.Бямбацогттой ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын хэрэглэгчдийн гар дээр анх удаа Хүний эхэсийн найрлагтай тарилга ирж байна.  Ямар учраас энэ бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэх болсон бэ?

Монголын ард түмэн эхэсийн тарилгыг хэрэглэх боломж ирсэнд баяртай байна. Хүний бие махбод эд эсийн хөгшрөлт 90% нь гадаад орчноос 10 % нь дотоод шалтгаантай байдаг. Йимээс монгол хүн  эрс тэс уур амьсгал амьдралын зөв хэвшлийг зохицуулан амьдрах мөн амин дэм, амин хүчил, эрдэс, энзим, нуклейн хүчил, эрдэс минералууд, өсөлтийн хүчин зүйл зэрэг хэрэгтэй амин чухал бодисууд ихтэй эхэсийн тарилгыг хэрэглэх нь нэн чухал шаардлагатай.

Энэхүү бүтээгдэхүүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Хүний эхэсийн тарилга нь эрүүл мэндийн төдийгүй гоо сайхны маш өндөр  үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Эхэс нь хүний бие махбодийн эд эсийг нөхөн төлжүүлэх, дааврын балансыг тэнцвэржүүлэх, эд эсийг сэргээх, хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэх, элэгний үйл ажиллагааг сайжруулах, дархлааг дэмжих гээд эрүүл мэнд болон гоо сайхны сөрөг өөрчлөлтөнд бодитойгоор нөлөөлдөг  бодисуудыг агуулдаг.

-Ингээд бодохоор энэ бүтээгдэхүүний найрлага их анхаарал татаж байна. Эхэсийн талаар мэдээлэл уншигчдад мэдээлэл болгон хүргээч?

Эхэс гэдэг маань жирэмсэн эмэгтэйн умайн хананд шигдэж ургасан, олон сарын турш ургийг хүйгээр ээжтэй нь холбож тэжээл бодис, хүчилтөрөгчөөр хангадаг амин чухал түр зуурын эрхтэн юм. Элэгтэй төстэй харагдах энэ эрхтэнд эхийн цус, хүүхдийн цус холилдохгүйгээр зэрэгцэн урсаж бодисын солилцоо явагддаг. Харин хүүхэд төрсний дараа өөрийн уушгиараа амьсгалдаг болж, өөрөө сүү хөхөн тэжээл авч, хаягдал бодисоо өөрийн өтгөн шингэн  гадагшлуулдаг болж эхэлдэг учраас эхэс хэрэггүй болж эхийн биеэс гарах ёстой болдог. Гадаадын улс орнууд ялангуяа япончууд хүүхдийг төрсний дараа эхэсийг хэзээд хэрэггүй болсон мэт үздэггүй. Яагаад гэвэл эхэст хүний бие махбодид хэрэгтэй амин чухал бодисууд агуулагддаг болохыг судалсан учраас.

-Энэхүү бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэдэг мөн ямар ямар орнуудад өргөн хэрэглэдэг талаар яриач?

Хүний эхэсийн тарилгыг Японы Japan Bio Product компани анх 1954 онд хүний эхэснээс боловсруулж Лайннек тарилгыг худалдаанд гаргаж байжээ. Энэ тарилгыг япончууд өнөө хүртэл хэрэглэж тэдний даатгалтай эмийн нэрсийн тоонд орсон байгаа юм. Солонгос, Тайван, Вьетнам, Хятад, Европ, Америк гэх мэт олон оронд өргөнөөр хэрэглэдэг.

-Энэхүү тарилгыг ямар өвчинд хэрэглэх шаардлагатай вэ?

Монголчуудын дунд элэгний В болон С вирус, эмийн болон архины шалтгаант элэг хатуурах өвчлөл их байдаг. Хүний эхэсийн тарилга нь Элэгний гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлж үйл ажиллагааг нь дэмжин элэгний олон төрлийн өвчнийг анагаадаг.

Мөн түүнчлэн үргүйдэл, бэлгийн сулралын эсрэг, цэвэршилтийн үеийн хам шинж, архаг умайн салстын үрэвсэл, осол гэмтэл болоод хагалгааны дараах нөхөн сэргээлтэнд, архаг ядаргаа, хөгшрөлтийг эсрэг залуужуулах гээд олон өвчин эмгэгт хэрэглэдэг бүтээгдэхүүн юм. Бид Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн  хоол боловсруулах эрхтэний эмгэгийн тасгийн эрхлэгч Д.Бадамсүрэн (Ph.D) удирдан С.Бадамжав (Ph.D, дэд профессор), Л.Тулгаа (Ph.D) нараар ахлуулан элэгний хатууралтай 8-н хүнийг түүвэрлэн сонгон лабораторийн шинжилгээ болон элэгний хатуурлыг  фиброскани багажаар тогтоон Лаеннек-ийг өдөрт 2мл-ээр 1 удаа 25 хоног тарьж эмчилсэн. Эмчилгээний дараа элэгний задрал багасан элэгний эсийн нөхөн төлжилт сайжирч, хатуурлын зэрэг 30 хүртлэх хувиар буурсан үр дүн гарсан.

-Энэ бүтээгдэхүүн  хөгшрөлтийн эсрэг яаж нөлөө үзүүлдэг вэ?

Хүний хөгшрөлт 3 хүчин зүйлтэй холбоотой байдаг. Үүнд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, хүний биеийн дааврын баланс байдаг. Ялангуяа өсөлтийн дааврыг залуужуулах үндэс гэж үздэг. Энэхүү гормоны бууралт жил бүр 1-3%-иар буурч байдаг.Тэгвэл залуу насаа хадгалж үлдэхийн тулд 20 настай үеийнхээ дааврыг хадгалж үлдэх нь чухал. Тэгвэл энэхүү боломжийг Лайннек хүний эхэсийн тарилга маань бүрдүүлж өгнө.

-Энэхүү бүтээгдэхүүнийг нүүрний үрчлээс болон арьс цайх өвчинд хэрэглэдэг гэж сонссон. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

Хүний нас ахих тусам арьсан дахь коллаген гэдэг уургийн нөхөн төлжилт муудаж багасдаг. Судалгаагаар 25 наснаас хойш 1,5%-иар багасдаг. 40 нас хүрэхэд нийт коллагеныхээ 1/3-ийг алддаг. Хүний эхэсийн тарилга коллаген уургийн хэмжээг хэвийн хэмжээнд оруулж үрчлээ болон арьсны нүхжилтийг арилгадаг юм.Тэгвэл арьсны нөсөө өөрчлөлтийн эмгэг болох нөсөөжилт,сэвх,арьс цайх өвчний үед нөсөөний хэмжээг хэвийн балансд оруулснаар эдгээр өөрчлөлтийг арилгах боломжтой.

  -Тэгвэл энэ бүтээгдэхүүн маань Монголчуудын хувьд ямар үр дүн үзүүлж байгаа талаар?

Маш олон байгаа. Жишээ нь Тархины цус харвалтын улмаас үүсдэг саа саажилт өвчтэй хүний нөхөн сэргээх эмчилгээнд саажсанаас хойш 21 хоногийн дараа энэхүү тариаг өдөрт 4мл-ээр 25 өдөр булчинд тарьж хэрэглэсний дараагаар саажсан хэсэг нь нөхөн сэргэж, саажсан эрхтний үйл ажиллагаа нь сэргэж эрч хүчтэй ажиллаж амьдарч байна. Мөн арьсны үрчлээ, нөсөөжилт, арьс цайх өвчин, цэвэршилтийн хамшинжийн эмгэгүүд, элэгний архаг үрэвсэл,элэгний хатуурлын үеийн хамшинжүүд, архаг ядаргаанд маш үр дүнтэй байгааг хэрэглэж үзсэн хүмүүс бидэнд мэдээлж байгаа.

-Монголчуудад тохиромжгүй байх ямар нэгэн сөрөг зүйл ажиглагдсан уу?

Монгол хүний биед тохиромжгүй сөрөг нөлөө ажиглагдаагүй. Орчин үеийн өндөр технологоор үйлдвэрлэгдсэн учраас олон жилийн туршид хэрэглэхэд  хүний биед ноцтой сөрөг нөлөөгүй нь бүрэн батлагдсан.

-Манайхан тарилга гэхээр заримдаа айж эмээх тал байдаг. Биед үзүүлэх сөрөг нөлөөлөл байдаг уу, хориглох заалт болон тохиромжтой хүмүүс гэх мэтчилэн. Хүссэн хүн бүхэн энэ тариаг хийлгэж болох уу?

-Хүний эхэсийн тарилгыг 130 гаруй нэр төрлийн эмгэгт хэрэглэж болох бөгөөд хүнд зайлшгүй хэрэгцээтэй бүх төрлийн бодис, нэгдлүүд зохимжит хэлбэр хийгээд харьцаа, зохицолтой байдлаар агууллагддаг тул 10 наснаас дээш бүх насны хүмүүс хэрэглэж болно. Тарилгыг үрэвслийн эсрэг дааврын эм бэлдмэл, дархлал дарангуйлах эм бэлдмэл хэрэглэж байгаа болон  жирэмсэн хүн  хэрэглэхгүй.

-Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд юуг анхаарах бэ? Эхний үр дүнгээ хэдий хугацааны дараа өгдөг вэ?

Бүтээгдхүүнийг тун хэмжээг нас биеийн онцлогт тохируулан эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэж байгаа. Ямар нэг сөрөг мэдрэмж илэрвэл эмчид хандах хэрэгтэй .Үр дүнгийн хувьд өвчний хүнд, хөнгөн явцаас шалтгаална. Жишээ нь: Архаг ядаргаа, дархлаа суларсан байдал байдалд 14 хоногийн дараа, элэгний архаг үрэвслийн үед 3 сарын дараа үр дүн нь илэрнэ.

– Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд насны зааг гэж бий юу? Хэдий насны хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой вэ?

-Бүх насны хүн хэрэглэж болно. Ялангуяа хөгшрөлтөөс өөрийгөө хамгаалахыг хүссэн хүн бүхэн хэрэглэх боломжтой.

-Мөн энэ тарилгыг эрүүлжихыг хүссэн хүн бүхэн эмчийн зааврын дагуу курсээр хийлгэж болдог гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Тэгэлгүй яахав хүний эхэсийн тарилгыг эрүүл мэнд гоо сайхандаа анхаардаг хүн болгон хэрэглэж болно. Лайннек тарилга нь дараах үндсэн гол үйлчилгээг танд үзүүлнэ. Тухайлбал, элэгийг нөхөн төлжүүлж үйл ажиллагааг дэмжинэ. Цэвэршилтийг эмчилж, нөхөн үржихүйг дэмжинэ. Арьс, гоо сайхан (нөсөө толбо, батгажилт, нүхжилт, харшил, арьсны өвчлөлийн эсрэг гэх мэт)-нд өндөр үр дүнтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг нойргүйдэл, хөгшрөлтийн т олбо, архаг ядаргаа, үс уналт, үрчлээг багасгах гэх мэт өөрчлөлтүүдэд сайнаар нөлөөлнө. Үе мөч, холбогч эд эсийг нөхөн сэргээнэ. Осол гэмтэл, мэс заслын дараах нөхөн сэргэлт болон шархны эдгэрэлтийг хурдасгана. Дархлааг дэмжин сайжруулна. Архаг удаан хугацааны ядаргааг эмчилж, бие махбодыг бүхэлд нь хоргүйжүүлэн биеийн жинг бууруулах хүртэл үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон. Хэрэглэж байгаа хүнийг эсийн түвшинд эрүүлжүүлж, биемахбодыг нь бүхэлд н ь тэнцвэржүүлж , амьдралын чанарыг дээшлүүлж үргэлжийн сэтгэл хангалуун байлгах бүтээгдэхүүн юм.

-Лайннек тарилгыг хэрэглэгчид маань хаанаас авах боломжтой вэ?

– Тарилгыг “Монос”, “Ази фарм”, “Монгол эм импекс”, “Хүрмэн”, “Тавин ус”, “Астра фарм”, “Монфарм”, “Бэриш фарм” “Баянгол мед” зэрэг томоохон эмийн сангуудад худалдаалж байна.

 -Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 80072442, 80062442, 80032442, дугаарын утсаар авах боломжтой.

www.laennec.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК