Умайн хүзүүний хавдар

Умайн хvзvvний хавдар гэж юу вэ?

Хавдар үүсгэгч хөхөнцөр вирус нь өвчин үүсгэхгүйгээр эрэгтэй хүний бэлэг эрхтэнд тээгдэж байдаг бөгөөд бэлгийн хавьтлын vед умайн хvзvvний ханын давхаргад нэвтрэн ордог. Эдгээр вирусын нөлөөгөөр хэвийн эсvvд өөрчлөлтөд орж эсийн гаж хувирал явагдаж хорт хавдар vvсдэгийг эрдэмтэд тогтоосон байна. Хэрэв эмэгтэй нь бэлгийн олон хавьтагчтай, бие сульдсан, эсэргүүцэл муудсан зэрэг байвал хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ вирусын халдвар авсан хvмvvст тодорхой шинж тэмдэг илрэхгvй тул өөрөө мэдэхгvйгээр бусдад дамжуулдаг байна. Мөн БЗХӨ тусах, олон удаа үр хөндүүлэх, жирэмснээс хамгаалах төрөл бүрийн гормоны бэлдмэлүүдийг хэрэглэх, удаан хугацаагаар спиральтай байх зэргээс шалтгаалаад умайн хүзүүнд шарх үүсгэж, эмчлэхгүй удаавал хавдар болох бүрэн үндэстэй. Гэвч умайн хvзvvний хавдар vvсэхээс сэргийлэх боломжтой.

Анхдагч урьдчилан сэргийлэлт:
-гэр бvлдээ vнэнч байх /эхнэр, нөхөр/
-бэлгийн нэг хавьтагчтай байх
-бэлгийн харьцаанд хэт эрт орохгvй байх /18 наснаас доошгvй/
-тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих, бэлгэвч хэрэглэх
-бэлгийн ариун цэврийг сахих
-архи тамхинаас татгалцах
-умайн хvзvvний хавдар илрvvлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж байх

Хоёрдогч урьдчилан сэргийлэлт:
Энэ нь эрт оношлох бөгөөд манай оронд хоёр төрлийн аргыг хэрэглэдэг.
1.Харж оношлох буюу цууны хvчлийн арга
2.Эс зvйн шинжилгээ буюу наалдацын арга

Цууны хvчлийн арга нь: умайн хvзvvнд цууны хvчил тvрхэн умайн хvзvv болон хvзvvний сувагт гарч байгаа өөрчлөлтийг энгийн нvдээр харж оношлох арга юм. Орчин vед умайн хvзvvний хавдрыг эрт илрvvлэх хамгийн боломжийн арга нь умайн хvзvvний арчдас авч эсийн хэвийн ба хэвийн бус байгаа эсэхийг богино хугацаанд шалгадаг арга бөгөөд энэ нь гэмтэл учруулдаггvй энгийн сорил юм. Гэхдээ эсийн өөрчлөлт илэрнэ гэдэг нь умайн хvзvvний хавдар vvссэн байна гэсэн vг биш. Тиймээс дахин vзлэг шинжилгээнд хамрагдаж, шаардлагатай эмчилгээг яаралтай хийлгэх нь чухал.

Шинжилгээг vнэн зөв гаргахын тулд хувь хvнээс дараахь зvйлийг анхаарах шаардлагатай. Vvнд:
– сарын тэмдэг ирж байх vед шинжилгээ өгөхгvй
– шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө хориглох зvйлс:
•бэлгийн хавьталд орох
•тампон, жирэмснээс сэргийлэх эм, тос, ариун цэврийн хөөс
хэрэглэх
•шvршvvрт орох, дотуур угаалга хийхийг хориглодог

Умайн хvзvvний хавдрын vед илрэх шинж тэмдгvvд:
•Vтрээний шvvрлийн өөрчлөлтvvд гарах ба эвгvй vнэртэй, цусархаг зvйл гарна.
•Бэлгийн хавьталд орсны дараа vтрээгээр цус гарах ба сарын тэмдгийн vед энгийн vеэсээ илvv бие хvндэрч тавгvйтэх, сарын тэмдэг удаан хугацаагаар vргэлжилнэ.
•Vтрээний шvvрлийн өөрчлөлтөөс болоод маш эвгvй vнэр гарна.
•Бэлгийн хавьтлын болон бусад vед ч аарцаг орчмоор өвдөнө.
•Иймд 30-60 насны эмэгтэйчvvд умайн хvзvvний хавдрыг эрт илрvvлэх шинжилгээнд 5 жилд нэг удаа тогтмол хамрагдан vзvvлж байвал Та умайн хvзvvний хорт хавдраас сэргийлж чадна. Эрт илрvvлж сайн эмчилвэл төгс эдгэрдэг өвчин.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК