Тvрvv булчирхайн хоргvй хавдар

Тvрvv булчирхай нь эрэгтэй хvний бага аарцганд байрлаж, шээсний сvвийг хамардаг хос бус эрхтэн. Нас хөгшрөх тусам тvрvv булчирхайн эд эс өсч томорсоор хоргvй хавдар vvсэхэд хvрдэг. Гол төлөв 45 нас өнгөрөөд хавдар vvснэ. Энэхvv өвчний шалтгаан гvйцэт судлагдаагvй байгаа боловч биеийн дааврын тэнцвэр алдагдах, мэдэрлийн ядаргаа зэрэг нөлөөлдөг гэдэг нь мэдээж хэрэг.Тvрvv булчирхайн хоргvй хавдар (аденома предстательной железы) аажмаар томорч, шээсний сvвийг хавчин давсаг суллахад хvндрэл учруулдаг. Шинж тэмдэг нь гол төлөв шөнийн цагаар олон удаа шээс хvрч, шээсний урсгал нарийсч, сул болдог давсаг бvрэн сулраагvй сэтгэгдэл төрөх зэрэг. Яваандаа энэ шинж тэмдгvvд нэмэгддэг.
Vvний зэрэгцээгээр бөөрөнд өөрчлөлт гарч, аажимдаа бөөрний дутагдал vvснэ. Давсаг сулрахгvй болохоор бие махбод хордлогод орно.Хавдар нь өөрөө амь насанд хоргvй боловч шээсний сvвд даралт vзvvлэн шээс гадагшлахад хvндрэл учруулдаг. Vvнээс болж хvндрэл гарч, зарим тохиолдолд хорт хавдарын эд эс vvсч, тvрvv булчирхайн хорт хавдар болдог.
Тvрvv булчирхайн хоргvй хавдрын шинж тэмдэг илрэх юм бол бөөрний эмчид vзvvлэх хэрэгтэй.
Vvнд сvv, цагаан идээ сайн байдаг. Max, өндөг идэхээ хязгаарлах шаардлагатай. Халуун чинжvv, нөөшилсөн хvнсний бvтээгдэхvvн, утсан хvнс, архи зэргийг хэрэглэж огт болохгvй. Бага аарцгийн эрхтэнvvдийн зогсонги байдлаас урьдчилан сэргийлэхийн тул гэдэсний vйл ажиллагааг хэвийн байлгах хэрэгтэй. Vvний тулд өдөр бvр хvндэрч байх шаардлагатай.Өдөр бvр өглөөний гимнастик хийж, унтахынхаа өмнө явганаар зугаалах нь тус болдог. Бага аарцагны цусан хангамжийг хаахгvйн тул өмдний тэлээгээ чанга бvслэхгvй байхыг зөвлөдөг. Шээс хvрэнгvvт нь л давсгаа суллаж байх хэрэгтэй.

Тvрvv булчирхайн хоргvй хавдарт дараахь эмийн ургамлууд сайн байдаг: 6 дугаар сард тvvсэн самрын шид модны (лещина) навч, эмийн хэрээ нvдэн (спаржа), чихэр өвсний (солодка) болон том даливсны (лопух большой) vндэс, эмийн уушигсны (медуница) өвс, нарсны шинэ нахианууд, эрдэнэ шишийн хошуу (кукурузные рыльца), цэнхэр хонгор зулын (василёк) цэцэг, цагаан баалуу (омела белая), шимэрс (красный корень, копеечник), алтан гагнуур (золотой корень), хусны нахиа, бадааны (бадан) навч vндэс, хээрийн шивэл (хвощ полевой), vхрийн нvдний навч, баавгайн идээний (толокнянка) навч, хулууны vр, халгайн vндэс.

Эдгээр ургамлын жагсаалтанд хөвөн оройт (кипрей) нилээд чухап байр эзлэнэ. Хөвөн оройтоор чанасан цай нь өвчний шинж тэмдгvvдийг сааруулж, хавдарын өсөлтийг удаашруулан зогсоодог бо¬лохоор мэс засал хийхээс зайлсхийх боломж олгодог. 2 цайны халбага хөвөн оройтыг хагас литр халуун усанд хийж 5 минут хандлаад, шvvж өглөө өлөн элгэн дээрээ, орой унтахаасаа 1 цагийн өмнө нэг нэг стаканыг ууна.

Бас нэг сайн жор: 25 гр туулайн бөөрийн (конский каштан) vрний хvрэн хальсыг 250 гр спиртэнд 10 хоног хандлана. 20 өдрийн турш өдрийн болон оройн хоолныхоо өмнө 10 дуслаар ууж, 10 хоног завсарлаад, дахин 20 хоног ууна. Тvрvv булчирхайн хоргvй хавдарт маалингын vрийн тос 2 халбагаар ууж, өглөө оройдоо хорин тав хорин таван ширхэг хулууны хуураагvй vр идэж, гоньдны (тмин) vрээр цай буцалган ууж байхыг зөвлөдөг.

Тvрvv булчирхайн хоргvй хавдарт шөнөдөө алтан товчийн (ромашка) юмуу мугваагийн (шалфей) 50 гр ханд дээр 15 дусал зөгийн жилийний (прополис) спиртэн ханд дусаагаад бургуй тавих бас нэмэртэй байдаг. Нэг курс нь 2 долоо хоног vргэлжилнэ.
Шээхэд хvндрэлтэй байвал багваахай (одуванчик) цэцгийн vндэс, аньсны навч, зорхдосын (укроп) vр, хушганы доторхи хаалт зэргийг хэрэглэдэг.

Шээхэд өвддөг, цустай шээдэг бол овьёосыг яншуй (петрушка) юмуу гаймуутай (пастушья сумка) хольж, эсвэл зорхдосын (укроп) vрийг дангаар нь хэрэглэдэг.
Удамбор цэцгээс (кактус опунций) гаргаж авсан простакал гэгч эм йь дааврын солилцоонд нөлөөлөхгvйгээр тvрvv булчирхайн хавдарын өсөлтийг зогсоох vйлчилгээтэй. Америкийн дал мод болон эмийн ургамлууд, бичил элемэнт, витаминуудаар хийдэг простатин гэж бэлдмэл бас бий. Энэ нь өвчин намдааж, шээхэд хvндрэлгvй болгож, эр хvчийг сайжруулдаг.

Өвчний эхэн vед аденол-форте, трианол зэргийг хэрэглэхэд сайн байдаг. Мөн байгалийн гаралтай аденостоп (өргөст ноцоогоноос гаргаж авсан), простасерен, серпейс (америкийн давжаа дал модноос гаргаж авсан), спеман, тыквеол, уртирон (халгайн vндэс), элтон зэрэг эм бэлдмэлvvд сайн байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК