Хавдрын эрт илрүүлэлт

Хавдар өвчин дийлэнх тохиолдолд маш алгуурхан эхэлдэг бөгөөд өвчдөнд өөрт нь ямар нэг шинж тэмдэг мэдэгдэхгүй , далд явцтай байж газар авах хандлагатай байдаг.
Нэгэнт өвчин хожуу оношлогдвол одоогийн анагаах ухааны хөгжлийн түвшинд төгс эмчлэх боломж байхгүй байгаа билээ. Ийм учраас дэлхийн аль ч улс оронд хавдрыг эрт илрүүлэх явдал эрүүлийг хамгаалахын тулгамдсан асуудлын нэг юм.
-Өмөнг эрт илрүүлэх гэдэг нь: эмнэлзүйн шинж илрээгүй далд үед нь хорт хавдрыг танихыг хэлнэ.
-Эрт оношлох гэдэг нь: эрт илрүүлсэн өмөнг лабораторийн болон багаж , нарийн шинжилгээний аргуудаар улам нарийсган шинжилж эс эдийн шинжилгээгээр батлахыг хэлнэ.
Эрдэмтэн судлаачид хавдар өвчнийг эрт илрүүлэхэд чиглэгдсэн янз бүрийн арга боловсруулан , практикт нэвтрүүлсээр байна.
Ялангуяа үр дүнтэй илрүүлэх үзлэг шинжилгээ Screening-нд ихээхэн ач холбогдол өгсөөр байна.
Скринингийн арга:
Хорт хавдраар өвчилж болзошгүй өртөмтгий бүлэг хүмүүсийн дунд хамгийн олон хүнийг хамарч болох, хямд өртөгтэй, хүнд дарамт учруулдаггүй сорил багаж аппаратын тусламжтайгаар шинжилгээ үзлэгийг зохион байгуулалтайгаар тогтмол хийж өмөнг эрт илрүүлж оношлож эмчлэх аргыг хэлнэ.
Гэхдээ амьдрал дээр урьдчилан сэргийлэх үзлэг бүхэн үр дүнтэй байж чаддаггүй ба түүний шинжлэх ухааны үндэслэл , түүнд хэрэглэх шинжилгээний аргыг оновчтой сонгоход ихээхэн анхаарах шаардлагатайг гадаадын судлаачид зөвлөмж болгосоор байна

Аливаа шинж тэмдэггүй хүмүүст хавдар илрүүлэх зөвлөмж

Хөхний хорт хавдрын эрт илрүүлэлт
Хөхний хорт хавдар нь хөхний булчирхай дотор хатуу, бэрсүү шиг зүйл үүсдэг. Үүнийг байна уу үгүй юу, эсвэл өөр өөрчлөлт байна уу гэдгийг шалгадаг аргыг хөхөө өөрөө шалгах арга гэдэг.
Толины өмнө зогсоод биеэ суллаад 2 хөхийг ажиглана.
2 гараа дээш, доош хөдөлгөж эгц урд, баруун, зүүн тал, баруун хажуу, зүүн хажуу талаас нь анхааралтай ажиглана.
Анхаарах зүйлс:
Баруун, зүүн хөхөнд хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл (цус, идээ) ялгарч байгаа эсэхийг шалгана.Суганы хонхорыг шалгаж үзнэ. Ямар нэг бэрсүү өөрчлөлт байгаа эсэхийг шалгана.Хөхний толгойг зөөлөн шахана. Хөхний толгойноос хэвийн бус шингэн ялгарч байгаа(цус, идээ) ажиглана.
Эмэгтэйчүүд сар бүр сарын тэмдэг дууссанаас хойш 7 хоногийн дараа, цэвэршсэн эмэгтэйчүүд сарын 1 өдрийг сонгож тогтмол хөхөө өөрөө шалгаж хэвшинэ. Бага ч гэсэн өөрчлөлт илэрвэл мэргэжлийн эмчид заавал хандана.
Умайн хүзүүний хорт хавдрын скрининг
•    Анх бэлгийн харьцаанд орсноос 3 жилийн дараагаар анхны скрининг шинжилгээг эхлэх
•    Эсвэл 21 наснаас эхлэн жил бүр
•    65 нас хүртэл
•    Скринигд байнга хамрагдах нь хорт хавдраас сэргийлэх бүрэн ач холбогдолтой юм.
1950 онд Джордж Папниколау умайн хүзүүгээс наац авч улмаар уг скрининг тестийг   ПАП – Тест  хэмээн нэрлэжээ.
Энэхүү скрининг тестийг умайн хүзүүний хорт хавдраар үхэл ихтэй улс оронд ашиглахад умайн хүзүүний хорт хавдар 10 дахин буурсан үзүүлэлт гарчээ.
•    Пап тест хэвийн буюу сөрөг байх нь бүх эс хэвийн хэлбэр хэмжээтэйг илтгэнэ.
•    Пап тест хэлбийлттэй буюу эерэг гарах нь хэлбэр болон хэмжээгий хувьд өөрчлөлттэй эс илэрч буйг илтгэнэ.
•    Пап тест эерэг байх нь эмэгтэй хүнд умайн хүзүүний хорт хавдар байгааг бүрэн илтгэхгүй бөгөөд цаашид дараах дарааллар оношлогоог үргэлжлүүлнэ:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК