Элэгний хорт хавдар

43e8e006bf500d22bigТодорхойлолт:

Элэгний архаг өвчний суурин дээр үүсдэг, гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр элэгний эсийн хяналтгүй их хэмжээгээр хурдан үржиж, бие мах бодийг хордуулах олон тооны бодисыг ялгаруулдаг эсийн гажигшилыг хавдар гэнэ.
Тархалт:
Дэлхий дээр нийт хавдрын дотор элэгний хавдар 5-р байранд ордог ба жилд дунджаар хагас сая хүн шинээр өвчилдөг байна.Жил бүр 14000-15000 элэгний хавдрын улмаар нас бардаг байна. Монгол улсад элэгний хавдар нь 1-р байр эзэллэж байгаа нь их анхаарал татаж байна.
Шалтгаан:
•    Архаг вирусны гепатит: В.С вирусийн гаралтай гепатит нь 18-32 жилийн дотор элэгний циррозд шилждэг ба В гепатитын 80%, С гепатитын 60% – нь элэгний хавдарт шилждэг.
•    Элэгний хатуурал: Макро, микро нодулярны цирроз.
Нөлөөлөх хүчин зүйл:
•    Хорт зуршил
•    Химийн хорт бодис
•    Хүнд металлын давс
•    Афлатоксин
•    Хооллолтын байдал
•    Хүйс – эр:эм-2:1
•    Удамшил- Гемохроматоз, альфа – 1- антитрипсины дутагдал.
•    Нас – 45 дээш
•    Бусад архаг өвчин
Ангилал:
1.Хоргүй хавдар- Энэ нь эхлэл явц удаан, үсэрхийлэл өгдөггүй, хажуу эрхтэнд тархахгүй.
•    Гемангиома- Элэгний судас бөглөрснөөс үүсдэг.
•    Зангилаат гиперплази
•    Аденом
2. Хортой хавдар- Явц хурдан, үсэрхийлэл өгдөг, нэвчиж ургадаг,
А.Ямар эсээс гаралтайгаар нь:
•    Гепатоцеллюлярны карцинома- Анхдагч
•    Холангиоцеллюлярны карцинома- Хоёрдогч.Цөсний сувгийн эпителийн гаралтай.
•    Гепатохолангиома- Холимог
Б.Бүтцээр нь
•    Гемангиосарком
•    Хорионэпителиом
•    Гепатобластом
Эмнэл зүй:
Эхэн үедээ шинж тэмдэг илрэхгүй.
Элэгний хавдрын үндсэн шинж тэмдэг
•    Шалтгаангүй турах
•    Халуурах
•    Хоолны дуршил буурах, хоол шингэхгүй байх, хоол идсэний дараа аюулхайд цанхайх, дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих.
•    Ядрах, ажлын чадвар буурах
•    Хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх, эвгүй оргих, унжирч хатгаж өвдөх, хүнд оргих.
•    Арьс болон нүд шарлах
•    Асцит үүсэх
•    Шээсний өтгөрөх, бараан болох
•    Арьс хуурайшиж, загатнах, цээж хэвлийгээр жижиг улаан тууралт гарах
•    Нойр хямрах, нойрмоглох
Оношлогоо:
•    1.Зовиур, бодит үзлэг.
•    2.Шинжилгээ:
•    ЭХО
•    КТГ
•    Цусанд хавдрын маркер тодорхойлох. AFP- 20мг/мл- с ихсэх.•    MRI- Энэ нь биеийн босоо тэнхлэгийн дагуу харж хавдар цээж хэвлийн хөндийн эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг илрүүлдэг.•    Ангиографи- Энэ нь элэгний судсаар контраст бодис хийж рентгенд харна.
•    БиопсиЯлган оношлогоо:
•    Элэгний хоргүй хавдар
•    Элэгний цирроз
•    Гемангиома
•    Хэвлийн бусад эрхтэний хавдар
•    Гэмтлийн гаралтай цус хуралт
Эмчилгээ:
1.Эмболизаци хийх
2.Радио Ablation эмчилгээ.
Энэ нь элэгний хавдрын яг тэр хэсэгт радио идэвхит туяагаар хавдрын эсийг түлж үхүүлэх арга юм.
3.Кирио (хөлдөөх) мэс засал.
4.Хими эмчилгээ:
Энэ үед этанол судсаар тарина.Хавдраа авахуулсны дараа болон хавдарт         шилжих рисктэй хүмүүст хэрэглэнэ.
5.Туяа эмчилгээ:
Энэ нь хавдрын эсийн ургалтыг удаашруулах, үхүүлэх үйлчилгээтэй.Үүнтэй хавсарч бусад ШТ эмчилгээг хийнэ.
6.Элэг тайрах мэс засал
7.Элэг шилжүүлэн суулгах.
Урьдчилан сэргийлэлт:
1.Анхдагч
•    ВГВ-н эсрэг дархлаажуулалтыг нярай хүүхдэд, өртөмхий бүлгийхэнд хийнэ.
•    Донорыг цусыг шинжлэх2.Хоёрдогч
•    НВsAg- илрүүлэх
•    Архаг гепатиттай хүнд жилд болон 2 жилд нэг удаа AFP- илрүүлэх. AFP-400мг/мл- с ихсэх.
•    Жилд нэг удаа ЭХО- шинжилгээ өгөх
•    Шаардлагатай тохиолдолд КТГ, ангиографи, биопсийн шинжилгээ өгөх.
Хөнгөвчлөх эмчилгээ:
Өмөн хожуу үед оношлогдсон үед амьдрах найдвар 6 сараас багасдаг.Энэ үед хөнгөвчлөх эмчилгээ хийнэ.
•    Өвдөлт намдаах
•    Цээжний гялтангийн хөндий, хэвлийн хөндийд хурсан шингэнийг соруулах
•    Амьдралын чанарыг дээшлүүлэх
•    Сэтгэл санааны дэмжлэг өгөх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • нярайн хорт хавдарын талаар нарийн мэргэжлийн мэдээлэл авах хэрэгтэй байна. Өмнөговь аймгийн нэг сумын эмнэлэгт 16 хоногтой нярай нас барсаныг эмгэг судлалын шинжилгээ хийж үзэхэд элэгний доод хэсэгт 3,5 см х 3,5 см х 4 см орчим хэмжээтэй, зөв биш бөөрөнхий хэлбэртэй хавадартай байсан ба тэр хавдрын хэсгийн судсууд задарч, дотуур цус алдаж, анемийн шокоор нас барсан тохиолдол гарсан юм. Гистологийн шинжилгээгээр уг хавдрын эсүүд нь хорт хавдрын эсүүд харагдаад байх юм. Ингээд ямар хавдар болохыг тогтоож чадахгүй байна. Хэлж өгнө үү.

  • сайн байна уу би хавдрын талаар жаахан мэдээлэл хайсан юмаа хавдрын эсийг нэг үгээр шугаман эс гэж нэрлэж блохууу хэлж өгөөч эсвэл өөр зүйл юм уу

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК