Бүдүүн гэдэсний хорт хавдар

shuluungedesniihorthavdarТодорхойлолт:
–    Бүдүүн гэдэсний хучуур ба булчирхайн эдийн гаралтай эсийн хэт ургалтыг бүдүүн гэдэсний хорт хавдар гэнэ.
–    Нийт хорт хавдрын 4-6-р байрт ордог
–    Ихэвчлэн 50-аас дээш насныханд тохиолддог
–    Нийт тохиолдын 60%-аас дээш нь хожуу шатандаа оношлогддог.Шалтгаан:
Гадаад шалтгаан:
1.    Хүнсэнд ханасан өөх тос их хэрэглэх
2.    Эслэг багатай хоол хэрэглэх
3.    Хөдөлгөөний хомсдол
4.    Ахимаг насныхны гэдэсний гипотони, булчингийн атониДотоод шалтгаан:
1.    Булчирхайлаг ба цэлмэнт ургацагууд 40-50%
2.    Полипозууд /гэр бүлийн тархмал полипоз, Пейтц-Егерсийн синдром/
3.    БГӨБШ
4.    БГАҮ
5.    Кроны өвчин
6.    Хуурамч үрэвсэл хавдрууд /сүрьеэ, тэмбүү /
7.    Өргөсөлтүүд ба цүлхэнүүдЭмнэл зүй:
–    Бөглөрөлт /түгжрэлийн шинж/
–    Энтероколит /гэдэсний үрэвслийн шинж/
–    Диспепсийн /хоол боловсруулах замын хямрал/
–    Хордлогот цус багадалт
–    Хуурамч үрэвслийн
–    ХавдрынОношлогоо:
–    Зовиур -хоол боловсруулах замын үйл ажиллагааны алдагдал /өвдөлт, эмгэг ялгадас, цус алдалт/
–    Анамнез /урьдал өвчнүүд, удамшлын хүчин зүйл/
–    Бодит үзлэг
a)    Харах: Арьс салст цайж хуурайшсан, уян хатан чанар алдагддсан, хэвлийн хөндийд хавдар товойж харагдах
b)    Тэмтрэлт: хавдрын байрлал, хэлбэр, хэмжээ, хатуу зөөлөн байдал, хөдөлгөөн, хил хязгаар
c)    Тогшилт: хавдрын үүсгэвэр дүлий чимээтэй байна
d)    Чагналт: хавдартай хэсэг болон түүний дээр хуржигналт тод сонсогдоно.

Багажийн шинжилгээ:
Ирригоскопи, ирригографи /нэмэлт сүүдэр, хавдартай хэсэгт салст бүрхэвчийн зураглал алдагдах, хөндий нарийсч хэлбэр алдагдах, гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах/
Колоноскопи /хавдрын байрлал, хэлбэр, салстын байдал, шарх полип/
СТ /орчны болон алсын үсэрхийлэл өгсөн эсэхийг илрүүлэх/
ЭХО /цуллаг эрхтэн болон тунгалгын булчирхайд үсэрийлэл байгаа эсэхийг илрүүлэх/
Лабораторын шинжилгээ:
Гемокульттест, ВМ-колонтест /өтгөнд далд цус алдалт байгаа эсэх, 50мл/
Хавдрын маркер /РЭА/
ЦДШ
Биохими
Биопси

Ялган оношлогоо:
–    Архаг  колит
–    Өвөрмөц үрэвслүүд /сүрьеэ, актиномикоз/
–    Бүдүүн гэдэсний хоргүй хавдрууд /лейомиома, фибромиома, саркома/
–    Кроны өвчин
–    Бүдүүн гэдэсний өвөрмөц шархлаа
–    Механик боймолсон түгжрэлүүд
–    Дивертикулёз /цүлхэнгүүд/

Эмчилгээ:
–    Хавдрын байрлал, үе шат, хүндрэл өгсөн эсэх, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч хагалгааны төрөл, цар хүрээг тогтоодог.
Төгс мэс засал эмчилгээ
Төгс бус буюу хөнгөвчлөх эмчилгээ
–    Гартманы хагалгаа /хэвлийн зүүн талд хиймэл хошного гаргах/
–    Туяа эмчилгээ /хагалгааны өмнө болон хагалгааны дараа дахилт өгөхөөс сэргийлж хийдэг/
–    Хими эмчилгээ /дахилтаас урьдчилан сэргийлэх, гэхдээ үр дүн муу 20%/

Тавилан:
–    Бусад хавдрыг бодвол явц удаан хоруу чанар бага тавилан сайтай.
–    Төгс хагалгааны дараах 5 жил амьдрах нь
–    1-р шатанд 90-100%
–    2-р шатанд 70%
–    3-р шатанд 30%

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК