Мастит буюу хөхний үрэвсэл

13179449_611447889019705_3100638575270303607_n

Мастит-хөхний идээт үрэвсэл бөгөөд 90%-нь төрсний дараах хөхүүл үед тохиолддог (лактационный мастит).

Этиологи:
Үүсгэгчид – стрептококк ба стафилоккууд ховор тохиолдолд пневмокок, гонококууд ба бусад
Нөхцөлдүүлэгч хүчин зүйлс-хөхний толгой хагарах, сүү зангирах, буруу арчилгаа, хувийн ариун цэвэр алдагдах, хөхний арьсанд үүсэх идээт өвчнүүд.
1. Хурц буюу дөнгөж эхлэж буй сероз хэлбэрийн мастит
Эмнэл зүйн шинж тэмдэг:
• өвчин гэнэт хурцаар хүчтэй өвдөлтөөр эхэлнэ
• 39-40 хэм хүртэл өндөр халуурдаг
• тэмтэрч үзэхэд тод бус зах хязгаартай эмзэглэлтэй нэвчдэс гарт баригдана
• хөх хэмжээгээрээ томорч чинэрч, арьс улайдаг
• цөөн бус тохиолдолд тунгалагийн булчирхай болон түүний судсууд үрэвсдэг.
Эмчилгээний ерөнхий зарчмууд:
• хөхийг өргөх боолт хийж, бүлээн хуурай жин тавина
• хөхний чинэрэлтийг багасгах зорилгоор сүүг сайтар сааж гадагшлуулна
• антбиотик эмчилгээ
• хөхний арын зайнд новокайнаар хориг тавих
• антибиотик эмчилгээний үед хүүхэд хөхүүлэхгүй байх.
2. Идээт мастит
• А. Хөхний буглаат мастит. Халууран чичэрч, хөхөөр өвдөх ба тэмтрэхэд хөхний нэвчдэс зөөлөрч буглаа үүсдэг.
• Б. Флегмон болсон мастит. Өвчтөний биеийн байдал хүндэрч, халуурах ба хөх хэмжээгээрээ томорч, эмзэг өвчтэй болон хавагнана, чинэрч нэвчдэс нь хөхний бүх хэсгийг эзэлдэг. Арьс нь улайн хөхөрч, тунгалагийн судсуудын үрэвслийн шинж илэрдэг.
Урьдчилан сэргийлэлт. Хувийн ариун цэврийг сахих, хөхний толгойд зөөлрүүлэх тос түрхэх гэх мэтээр хөхийг сайтаар арчилж, хөхний толгой хуурайшиж хагарахгүй байх арга хэмжээнүүдийг авна.
Эмчилгээ. Мэс засал. Идээт маститийн үед хөхний товч ба нөсөөт хэсгийг хөндөхгүйгээр дагуу зүслэг хийж идээг гаргаж цэвэрлэнэ. Хөхөнд олон буглаатай бол хэд хэдэн ийм зүслэг хийнэ.
3. Хөхний хоргүй эмгэгүүд
• Өвчтөн хөхөөр өвддөг гэсэн зовиур шаналгаатай байх ба хөхний товч өөрчлөгдөх, хөхний толгойноос шингэн зүйл гарах, хөхөн дотор ямар нэгэн үүсгэвэр бий болох г.м. шинж тэмдгүүд илэрдэг.
А. Мастодиния ( масталгия, Куперийн өвчин)
• Хөхөнд эмзэг өвчтэй болох. Сарын тэмдэг ирэхээс өмнө хөхөөр өвдөж, хөх эмзэг болох тавгүйдэх шинжүүд илэрдэг.
• Шалтгаан нь сарын тэмдэг ирэхийн урьд венийн судсуудад зогсонги байдалд орж, хөх хавагнан томорсноос үүдэлтэй.
Эмчилгээ: Эмийн
Б. Фиброаденом
• ихэвчлэн 35-аас доош насны эмэгтэйчүүдэд тохиолддог
• 10-15% нь олон зангилаатай байдаг
• үзэхэд хатуувтар, эргэн тойрны эд-эсүүдэд
холбоогүй бөөрөнхий шарик шиг хөдөлгөөнтэй зүйл
тэмтрэгдэнэ.
Эмчилгээ: Эргэлзээтэй тохиолдолд эдийн
шинжилгээ авах ба ажиглалт хийнэ. Хорт хавдарт
шилжих магадлал нь 1%-иас хэтрэхгүй
В. Мастопатия– ширхэг хөндийн өвчний тодорхойлолт (ДЭМБ-1984)
• “Дааврын хямралаас үүдэлтэй хучуур ба холбох эдийн хэвийн бус бүрдэлтэй хөхний эдийн үржилт ба хатингаршилт цуваа өөрчлөлтөөр тодорхойлогдох цогц процесс.”
• Хөхний эдийн пролиферац (үржилт)-ийн өөрчлөлт нь холбогч эд, хэлтэнцэр, сувганцаруудын пролифераци ба гиперплази өөрчлөлтүүдийг агуулж байдаг бол, хатингaршилт нь атрофия ба ширхэглэг-хөндийт өөрчлөлтүүдийг агуулж байдаг.
Ангилал
• Тархмал
• Зангилаат
Эмнэл зүй
• Сарын тэмдэг ирэхээс өмнө битүү янгинаж өвдөх ба эмгүй хөхөөр оргиж дүүрч, унжиж өвдөнө.
• Хөхөнд эмзэг хэсгүүд бий болж хатуурна.
• Эмэгтэйчүүдийн 10-15%-д нь өвчин илэрдэггүй боловч хатуу хэсгүүд тэмтрэгдэнэ.
Оношлогоо
Анамнез, эмнэл зүй, тэмтэрч үзэх, рентген
маммографи, хэт авиа, эд, эсийн шинжилгээ хийх.
Эмчилгээ-Эмийн болон мэс заслын
Г. Суваг доторх папилома-үндсэн шалтгаан нь хөхнөөс эмгэг ялгадас гарах. Хөхний толгойноос серозлог-цусархаг шингэн ялгарч гардаг. Эмчилгээ оношлогооны зорилгоор папиломыг зүсэж авдаг.
Д. Галактоцеле- Сүүгээр дүүрсэн энгийн уйланхай. Эмчилгээ оношлогооны зорилгоор зүүгээр соруулж авна.
Е. Сувгийн өргөсөлт-Хөхний нөсөөт хэсгийн доорх сувгууд өргөсч, эмгэг ялгадас гардаг. Эмчилгээ- тухайн эмгэг хэсгийг зүсэж авдаг.
Ж. Мондорийн өвчин-Аюулхай-цээж орчмын венийн судсуудын үрэвсэл. Аяндаа эдгэрдэг.
З. Микромастия буюу гипоплазия-хөхний дутуу хөгжилт.
И. Макромастия-хөхний эмгэг томролт
К. Мастоптоз- макромастийн улмаас хөх хэлбэр, уян хатан чанараа алдаж унжих
4. Хөхний өмөн
Өвчлөл. Манай орны хувьд хөхний өмөнгийн сүүлийн 10-15 жилээс хойш байнга өсч байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Өмөн нь ихэвчлэн хөхний гадна дээд дөрвөлжинд тохиолддог.
Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:……….
Эмгэг анатоми…….
Хөхний өмөнгийн хэлбэрүүд:
• Папилляр өмөн (хөхний бүх өмөнгийн 1% орчим)- хоруу чанар багатай сувган доторх неинвазив өмөн.
• Медулляр өмөн (5-10%)- хэмжээгээрээ том удаан явцтай, сувгийн нэвчдэст өмөнтэй харьцуулахад тавилан сайтай хавдар.
• Үрэвсэлт өмөн (мастит хэлбэрийн 5-10%)- хөхний арьсны тунгалагийн судсуудаар дамжин хөх үрэвсэн улайж хатуурдаг ба өвчтөн халуурдаг.
• Сувгийн нэвчдэст скирр өмөн (70%) –эргэн тойрны эрүүл эдүүдэд талага –спикул маягаар нэвчин ургадаг.
• Педжетийн өвчин (хөхний товч ба нөсөөт хэсгийн өмөн)-экзем маягийн шархлаат өөрчлөлтөөр илэрдэг ба энэ хэсгээс эсийн шинжилгээ авч шинжлэх нь оношийн ач холбогдолтой.
• Эстроген рецепторын байдал (ЭРц)-хөхний өмөнг эстроген эерэг ба сөрөг гэж ангилдаг ба эстрогений байдал өвчний явцын дунд өөрчлөгдөж болдог. Тухайлбал:
• а.Эстроген эерэг өмөн нь ихэвчлэн цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдийн хөхний анхдагч өмөнгийн 60-70% орчимд тохиолддог.
• б.Эстроген сөрөг өмөн нь ихэвчлэн цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүдийн 1|3 орчимд илэрдэг ба эстроген эерэг болж хувирах нь бий.
Хөхний өмөнгийн эмчилгээний үндсэн хэлбэрүүд:
Мэс засал
• Мэс заслын эмчилгээг төгс ба хөнгөвчлөх мэс заслын эмчилгээ гэж ангилдаг.
• Мэс заслын хэлбэрүүд:
а. Хөхийг хэсэгчлэн тайрах (лампэктотия буюу секторальная резекция)
б.Энгийн тайралт (простая мастоэктомия-Мадений хагалгаа)
в. Хөхийг бүхлээр нь төгс тайрах –Пэйтигийн хагалгаа
г. Хөхийг төгс тайрах –Холстедийн хагалгаа
Туяа эмчилгээ
• Мэс заслын өмнөх туяа эмчилгээ-хөхний өмөнгийн онош нь эд-эсийн шинжилгээгээр батлагдсаны дараа хавдар болон ойр орчмын тунгалагийн булчирхайнуудыг хамруулан туяа эмчилгээ хийнэ.
• Мэс заслын дараах ором ба ойр орчмын булчирхайг хамруулан туяа эмчилгээ хийх ба заримдаа тодорхой заалтаар химийн эмчилгээтэй хавсарч гүйцэтгэнэ.
Адъювант хими эмчилгээ
• Өмөнгийн дахилтаас сэргийлэх ба удаашруулах өвчтөний амьдрах хугацааг уртасгах зорилгоор төгс мэс заслын эмчилгээний дараа хийнэ.
Адъювант даавар эмчилгээ
Ш 5 ба түүнээс дээш жил ямар нэгэн үсэрхийлэл илрээгүй
Ш ахимаг насны эмэгтэйчүүд
Ш яс болон уушгинд бага хэмжээний үсэрхийлэл илэрсэн ба эдийн шинжилгээгээр хавдрын хоруу чанар 1 ба 2-р үе гэж батлагдсан
Ш удаан хугацаагаар хавдрын дахилт өгөөгүй өвчтөнүүдэд илүү үр дүнтэй.
• Даавар эмчилгээний гол төлөөлөгч болох тамоксифен нь эстроген эерэг хавдарт илүү сайн үр дүнтэй ба эстроген сөрөгт бага үр дүнтэй байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • sain baina uu minii hoh 2017 onii 2 sard anh genet huchtei owdoj haluurch tomorch ehlesen ter uydee owdolt namdaah haluun buulgah em heregleed sharlaga hiilgesen. heseg hugtsaand namdah aydaad butsaad owdoj owdoltiin huch ih tesehiin argagui haluu orgij chinej owdono hohnii helber bur aldagdaad tseejeeree l duuren hohtei bolsn hawdariin emchid ujuulehr john huuhd zvgr hoh n urgaj bgaa bolohr tegj bgan gene mesiin emch nar n ujej ogohgu bsan udaan hugtsaand owdolt namdaah hawan buulgah em hereglesen mamagraphich hiilgeed ontsiin oorchloltgui gants 2 zangilaa bn zvgr gj helsen gech jil garan bolj bn edgereh owdolt namdah shinjgui odoo bol aria deer ziwhon biynii ym ireh dohohoor owdono odoo bur emchid ujuulehees ch zalhaj bn zarim wemegteichuudiin emch n gormanii oorchlolt zvgr hurdan nohortei bol geh ym yah heregtei we ymar shinjilgee haan ogoh ymar emchid handah heregtei we

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК