Нурууны өвдөлтийг намдаах дасгалууд

Алхам №1
 

 
Цэх зогсоод хүзүүгээ баруун болон зүүн тийшээ сайтар сунга. Нэг талдаа 20 дээшгүй удаа хийхэд хүзүү амардаг байна.
 
Алхам №2
 

 
Танд сунадаг материалтай урт алчуур хэрэг болно. Цэх зогсоод алчуурынхаа үзүүрээс атга. Дараа нь алчуураа хоёр тал руу нь сайтар татах хэрэгтэй. Үргэлжэх хугацаа 3-5 минут. Энэхүү дасгал нуруу нь байнга өвдөж, хөшдөг хүмүүст илүү үр дүнтэй.
 
Алхам №3
 

 
Урдаа байгаа зүйлээсээ сайтар атгаад бөхий. Энэхүү дасгалыг хийхэд таны нуруу цэх байх ёстой. Суугаа ажилтай хүмүүс энэхүү дасгалыг хийснээр нурууны өвдөлтөд баяртай гэж хэлнэ.
 
Алхам №4
 

 
Нурууныхаа ард жижигхэн алчуураар барь. Яг л нуруугаа арчиж байгаа шиг дээшээ, доошоо алчуураа хөдөлгө. Таван минут хийхэд таны нуруу өвдөлт багасах болно.
 
Алхам №5
 

 
Зургийн дагуу гараа шүүгээнд эсвэл хөдөлгөөн хийхэд саадгүй хэсэгт байрлуул.
 
Алхам №6
 

 
Зургийн дагуу дасгалаа хий. Энэхүү дасгалыг байнга хийхэд нуруу өвдөхөө больдог.
 
Алхам №7
 

 
Таны гар болон яс тань гэмтсэн бол эдгээр дасгалыг хий хориотой.
 
Б.Дэлгэрцэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК