Тархины саажилттай хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийв


АШУҮИС-ын Анагаах ухааны сургуулийн сэргээн засахын профессорын баг, БНСУ-ын Ионсей их сургуулийн Северанс эмнэлгийн сэргээн засах тэнхим  хамтран “Spasticity management” сургалтыг зохион байгуулжээ. Тус сургалтаар ботокс тарилга эмчилгээнд хэрхэн бэлтгэх болон хэт авиан хяналттайгаар Ботокс эмчилгээг хийх арга, аргачлалаас суралцжээ.
Түүнчлэн Сэргээн засах профессорын багийн багш Ц.Наранцэцэг, ЭХЭМҮТ-ийн сэргээн засахын эмч Д. Болормаа нар тархины саатай долоон хүүхдэд нийт 3600 ам.долларын үнэ бүхий ботокс эмчилгээг үнэ төлбөргүйгээр хийж өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК