Хорт хавдрын эсрэг шинэ антибиотек нээжээ


Оросын Иркутскийн их сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн антибиотик нээжээ. Энэхүү антибиотик нь хорт хавдар болон элдэв нян вирусыг устгах боломжтой хэмээн судалгааны багынхан мэдээллэсэн байна. Энэхүү шинэ антибиотик нь мөөгөнцөр, амны идээт үрэвсэл зэргийг анагаах боломжтойн дээр хавдрын эстэй тэмцэх өндөр боломжтой хэмээн Иркутскийн Их сургуулийн хэвлэлийн төвөөс мэдэгджээ. Иркутскийн Их Сургуулийн эрдэмтэд 2014 оноос эхлэн Сибирийн агуйгаар антино-бактерийн шинэ төрлийг хайж эхэлсэн байна. Энэхүү шинэ нээлт нь Красноярск хотоос 130 орчим км-т оршдог Большая Орешная агуйгаас олджээ. Иркутскийн Их Сургуулийн Биологийн судалгааны институтын ахлах судлаач Денис Аксёнов Грибанов “Бид агуйн нуураас 10 шинэ төрлийн антибиотикийг салгаж авсан. Ингээд бид тэдгээрийг бүгдийг нь шинжлээд илүү сайн шинжлэхийн тулд нэгийг нь сонгож авсан” гэжээ. Одоо эрдэмтэд дээрх антибиотикийн найрлагыг бүрэн тодорхойлж, аливаа вирус, өвчний эсрэг хэр идэвхитэй байгааг судалж эхэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК