Элэгний С вирус эмчлэх “Ledvir” эм оруулж иржээ


Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Дэлхийн Элэг шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч, доктор Майкл Чарлтон, АНУ-ын “Mylan Limited” компанийн Зүүн Өмнөд Азийг хариуцсан захирал  Четэн Бангера,  “Монгол Эм Импэкс” компанийн захирал н.Болормаа нарыг хүлээн авч уулзаж элэгний С вирусыг эмчлэх “Ledvir” (Ledipasvir/Sofosbuvir) бүтээгдэхүүний  талаар ярилцжээ.
 
Элэгний С вирус эмчлэх “Ledvir” эм нь АНУ-ын “Mylan” компаний бүтээгдэхүүн бөгөөд “Harvoni” болон “Ledvir” бүтээгдэхүүн нь хоорондоо адил нэг лицензтэй юм байна. Монголын Улсын эрүүл мэндийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн үндэсний ууган байгууллагуудын нэг болох Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийг эхлүүлж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчдийн эмчилгээний өндөр үр дүнтэй  дээрхи эмийг оруулж ирэх албан ёсны борлуулагчаар ажиллах аж.
 
Элэгний С вирусыг эмчлэх энэхүү эм нь 750 доллараар борлуулагдах бөгөөд өнөөдөр 16.30 цагт Шангрила-д Монгол дахь албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болох юм банйа.
 
О.Түвшин
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК