“1000 төгрөг” аяны хүрээнд цугласан 110 сая төгрөгийг ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хүлээлгэн өглөө

olloo_mn_1445484649_12112202_322865987883741_4526186249654317908_nГССҮТ-ийн түлэнхийн тасгийн хүүхдүүдийг өвчин шаналлаасаа салахад нь бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс 25-р суваг телевизийнхнээс санаачлан “1000 төгрөг” төслийг хэрэгжүүлсэн. Зорилтот төслийн гол зорилго нь Түлэнхийн тасагт хамгийн хэрэгцээтэй төхөөрөмж гэгдэх арьс зүсэгч лазер аппарат, арьс хадгалах хөргөгчийг даруй авч, эмч өвчтөнүүдийн шаналлаас бага ч атугай нимгэлэх юм.

Тэгвэл уг аян өндөрлөж байна. Учир нь “1000 төгрөг төсөл” зорилтод сайн үйлсийн аянд олон хүмүүс нэгдэж долоо хоногийн дотор 110 000 000 төгрөг цуглажээ. Уг хандивын мөнгийг  25 дугаар суваг телевизийн уран бүтээлчдийн төлөөлөл ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хүлээлгэн өглөө.

Аяныг зохион байгуулсан 25 дугаар суваг телевизийн хамт олон хандив тусламж өгсөн албан байгууллага, иргэн бүрт чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК