Бөөрний архаг дутагдал

kidneyТодорхойлолт:

Бөөрний үйл ажиллагааны тогтвортой, эргэлтгүй, урт хугацааны алдагдлыг хэлнэ.
•    Хөнгөн хэлбэрийн
•    Дунд хэлбэрийн
•    Хүнд хэлбэрийн
Бөөрний дутагдлын эцсийн үе шатанд бөөрний үйл ажиллагааг орлуулахгүй бол үхэлд хүргэдэг.
Шалтгаан:
•    түрүү булчирхайн томролт
•    гломерулонефрит
•    пиелонефрит
•    интерстициаль нефрит
•    ЧШӨ
•    АД
•    Поликистоз
•    өвчин намдаах эмийн нефропати
•    бөөрний судасны өвчин
•    бөөрний чулуу
Ховор тохиолдолд миелома; амилоидоз; люпус нефрит; склеродерма; васкулит; цус задрал гемолитик уремийн хам шинж; бөөрний шохойжилт; тулай; бөөрний хавдар; цистиноз; оксалоз; Альпортын хам шинж, Фабрын өвчин зэргийн үед БАД үүснэ.Өвчний түүх:
Урьд нь бөөр шээсний замын халдвараар өвчилсөн эсэх, даралт ихэсдэг эсэх, ЧШӨ- тэй эсэх. Гэр бүлийн хүмүүс бөөрний өвчнөөр өвчилж байсан эсэх, хэрэглэж байсан эмийн талаар нарийвчлан тодруулна. Ядрах, сульдах, амьсгалын хэм алдагдах, хөлийн шагай орчмоор хавагнасан эсэх, цээжээр өвдөх, хөл бадайрах, загатнах, хоолонд дургүй болох, бөөлжис цутгах, шээс шингэрэх, ясаар өвдөх, бэлгийн сулрал, үргүйдэл, сарын тэмдгийн алдагдал байгаа эсэх зэрэг холбогдох асуудлыг тодруулбал зохино.Шинж тэмдэг:
Цайж цонхийх; арьсанд шаравтар пигментацти үүсэх; хумсны өнгө боровтор болох; тууралт гарах; арьсанд хөхрөлт үүсэх; арьс хуулрах; АД.; кардиомегали; перикардит; уушигны хөндийд шингэн хурах; уушигны ба зах хязгаарын хаван үүсэх; ретинопати; проксмал миопати; захын невропати.
Төгсгөлийн шатанд: хэм алдагдал; энцефалопати; таталт; комын шинж тэмдэг тус тус илрэнэ.

Шинжилгээ:
•    Цус:
•    Шээс: Шээсийг микроскопоор харах ба өсгөвөрлөх; шээсний уургийг 24 цагийн хугацаанд тодорхойлно; креатинины цэвэршилтийг тодорхойлох:
•    Бөөрний хэт авиа: бөглөрлийг үгүйсгэн, бөөрний хэмжээг анхаарна.
•    Венийн урографи эсвэл DTPA скан хийнэ.
•    Цээж гэрэлд харах: зүрх томрох, гялтангийн ба үнхэлцэгэнд шингэн хуралдах, уушигны хавангийн шинжүүд илрэнэ.
•    Рентген зурганд: бөөрний остеодистрофи илэрч болно.
•    Бөөрний биопсийн шинжилгээг бөөрний хэмжээ хэвийн байгаа өвчтөнд хийж болно.

Эмчилгээ
•    Бөөрний эмчид аль болох эрт илгээнэ. Эргэх боломжтой шалтгаан: бөглөрлийг арилгах, бөөр гэмтээх эмнүүдийг хэрэглэхийг зогсоох, гиперкальциеми.
• Даралт ихсэлт – цусны даралт бага зэрэг буурахад бөөрний үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч болох юм. Цусны даралт хэвийн байвал (шээсээр ялгарах уураг >3 гр\хоногт –аас бага) ингибитор АХФ-г хэрэглэснээр үйл ажиллагааны алдагдлыг бууруулах боломжтой. Зорилго нь цусны даралтыг >130\80 байлгах (хэрэв шээсний уураг
>3гр/хоногт байхад) Гиперлипидеми: энэхүү өөрчлөлт нь бөөрний гэмтлийг даамжруулан, зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Статинаар эмчлэх .
• Хаван: Фуросемидыг 250 мг-2г\хоногт + метолазон 5-10 мг\ хоногт (дээд тун 80 мг\хоногт)
• Цус багадалт: Төмөр дутал, архаг халдвар (Бүлэг 15) болон бусад шалтгаанууд үгүйсгэгдсэн тохиолдолд Нв хэмжээг >11гр/дл-ээс доошгүй хэмжээнд барихын тулд эритропоэтин хийнэ.
• Хоолны дэглэмийн хувьд: Хоол хүнс болон шингэнийг ялгаруулах үйл ажиллагаатай уялдуулан тохируулна. Ихэнхи тохиолдолд уургийн хязгаарлалт шаардлагагүй. Na+ хязгаарлалт нь АД-ын хянах, хавангаас сэргийлэхэд тустай байдаг. K+-ийн хязгаарлалтыг гиперкалиеми, ацидозын үед хийх ба НСО3- бүтээгдэхүүн хэрэглэнэ.
•    Диализид бэлтгэх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК