Шумууланд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах вэ?

Шумууланд хатгуул нь хэн хүнд таатай байдаггүй. Шумууланд хазуулсан хэсэг нь эхлээд загатнаж дараа нь бага зэрэг улаан толбо үүсч улмаар цэврүүтэж түлэгдсэн юм шиг болдог. Энэ нь хүний бие организм тухайн шавьжны хатгалтын эсрэг хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл шумуулны шүлсэнд нэгэн өвөрмөц уураг бүхий бодис агуулагдсан байдаг бөгөөд улмаар хүний арьсанд нөлөөлж хэт эмзэг мэдрэмтгий болгодог аж.
Шумууланд хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ.
-Хэрвээ шумуул хазсан газар хүчтэй загатнавал хумсаараа хамаагүй маажиж болохгүй. Учир нь халдвар орж болзошгүй.-Нэг аяга буцалсан бүлээн усанд нэг цайны халбага сода хийж сайтар уусгаад, шумуул хазсан газраа шавш.Хүйтэн усанд норгосон цэвэрхэн даавуу эсвэл үнэртэй ус, этилийн спиртийг бага зэргийн хөвөнд шингээгээд өвчтэй байгаа газраа тавь.

-Шумууланд хазуулаад 12 цаг өнгөрсний дараа загатнахгүй байвал фурацилины уусмалаар шавш.

-Фурацилиныг хөргөгчинд хийж хэсэг байлгасны дараа хөвөн эсвэл марлийг уг хандандаа норгоод хөндүүрлэж үрэвссэн газраа жин тавьж өг.

-Шумуул хазсан газар ногоорсон эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ олон хоног ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэж улмаар үрэвссэн байвал харшлын эмчид хандах шаардлагатай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК