Дэд сайд Д.Атармаа: Би мэргэжлийн хүн

58856Шийдлийн Засгийн  газар 17  дэд  сайдтайгаар  үйл ажиллагаагаа  явуулахаар  болсон. Үүнээс Эрүүл мэнд, спортын яам хоёр дэд сайдтай ажиллах юм. Эрүүл мэнд хариуцсансайдаар МАН-аас Д.Атармаа томилогдсон билээ. МАН шийдлийн Засгийн газарт дэд сайдуудыг томилохдоо мэргэжлийн, ажлын туршлага зэргийг харгалзан үзэж сонгосон байна. Түүнтэй эрүүл мэндийн салбарын талаар цөөн хором ярилцлаа.

-Энэ Засгийн газар мэргэжлийн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байсан. Таны хувьд  эрүүл  мэндийн  салбарт  хэр  удаан  ажиллаж  байв.  Нэлээд  хэл  амтай томилогдлоо?  

-Би хүний их эмч, эх баригч мэргэжилтэй. 1992-1998 онд Дорноговь аймгийн Анагаахухааны коллежид багш, 2005-2009 онд нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга,2009-2013  онд  Хөдөлмөрийн  нөхцөл,  мэргэжлийн  өвчин  судлалын  Үндэсний  төвийндаргаар ажиллаж байсан. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлага бий.

-МАН-аас  дэд  сайдад  40  гаруй  хүн  нэр  дэвших  хүсэлтээ  илэрхийлсэн  байсан.Нэлээдгүй шалгуур давж Эрүүл мэнд, спортын дэд сайдаар томилогдсон байх. Тантай хамт хичнээн хүн өрсөлдсөн бэ. Өрсөлдөөн ямар журмаар явагдав?

-Нэлээд  өндөр  шалгуур  тавьсан.  Эрүүл  мэндийн  дэд  сайдад  УИХ-ын  гишүүн  асан Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байсан н.Очирбат надтай хамт нэр дэвшсэн.Надтай  адилхан  хүний  их  эмч  мэргэжилтэй.  Улс  төрд  ч, эрүүл  мэндийн  салбарт  ч танигдсан хүн. Бид хоёр шударга өрсөлдөж, олонхийн саналаар би Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэнд хариуцсан дэд сайдаар томилогдсон.

-Дэд сайдын суудал байх ёстой юу үгүй юу гэж яригдаж байх үед Эрүүл мэнд, спортын яам хоёр  дэд  сайдтай  ажиллахаар  боллоо.  Өөр намын сайд,  дэд  сайдтай  хамтарч ажиллах нь. Үйл ажиллагааны хувьд хэрхэн зохион байгуулах вэ?

-Нийгэм даяараа Эрүүл мэндийн салбарыг урвайсан, нурмайсан байдалтай байгаа гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ өнөөдөр Шийдлийн Засгийн газар мөн шинээр томилогдож буй сайд нар тус салбарыг одоо байгаа түвшингээс  нь буулгахгүйгээр,  аль болох өөдөө дээш нь татаж,  үйл ажиллагааг  нь сэргээх,  сайжруулах,  үзүүлж буй тусламж үйлчилгээнийх  нь чанарыг дээшлүүлэхээр ажиллана.  Нөгөө дэд сайд маань АН-аас томилогдсон. Тиймээс бид  танай,  манай  нам  гэхгүйгээр  хамтарч ажиллана.  Цаашид  эмнэлэг  эрүүл  мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг хамгаалах чиглэлд анхаарал хандуулан ажиллана.

-Эрүүл мэндийн салбарын нэр хүнд унасан нэлээд хүнд байдалтай байгааг та мэдэж байгаа байх. Салбарынхаа талаар хэр судалсан бэ. Ажлаа аваад нэн тэргүүнд ямаражил хийж, ямар бодлого явуулах вэ?

-Эрүүл мэндийн салбарт бодлогын хувьд хийж хэрэгжүүлэх нэлээд ажлууд байгаа. Гэхдээ миний хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндээ хариуцан ажиллаж байгаа сайдын  хувьд  эх  хүүхдийн  эрүүл  мэндийг  хамгаалах, сайжруулах  асуудлыг  бусад сайдуудтайгаа  хамтран  Төрийн бодлогын түвшинд авч  хэрэгжүүлнэ  гэж бодож байгаа.Мөн эмнэлгийн  тусламж  үйлчилгээний  чанар,  эмч  ажилчдын  хариуцлагын  асуудал,эмнэлгийн санхүүжилт, засаг захиргааны нэгжтэй холбоотой бүтэц зохион байгуулалтынасуудалд  өөрсдийнхөө хүрээнд зохицуулалт хийх,  мөн эмнэлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.

-Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн. Мөн Соёл спорт,  аялал  жуулчлалын  яамны  байрыг  эмнэлэг  болгоно  гэсэн.  Зарим  гишүүд эмнэлгийн стандартад нийцэхгүй гэж эсэргүүцэж байсан?

-Эмнэлэг  гэдэг  өөрөө  онцгой  тусгай  объект.  Өөрийн  гэсэн  нөхцөл  байдлыг  шаардсан байгууллага.  Гэхдээ  өнөөгийн нийгэм  эдийн  засгийн  байдлаас  шалтгаалан  бид  хэдхэн сарын дотор хоёр гурван эмнэлэг  барих боломжгүй.  Тиймээс байгаа  нөхцөл боломжоо ашиглаад эмнэлэгтэй болох гарцыг хайж байгаа.  Энэ талаар сайд, дэд сайдууд хамтарч санал солилцож, боломжтой бүх аргыг хэрэглэхээр ажиллаж эхэлсэн. Цаашид ажлын хэсэг гарган ажиллах болно.

-Санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн асуудал, иргэн эрүүл мэндийнхээтөлөө төлж буй төлбөрийн асуудал гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Манай яамны барьж буйбодлогоор  иргэний  эрүүл  мэндийн  даатгалын  шинэчилсэн  хуулийнхаа  хүрээнд санхүүжилтийнхээ  тогтлолцоог  боловсронгуй  болгох,  эмнэлгийн  үйл  ажиллагаанд доголдож  буй  асуудлыг  иргэний  эрүүл  мэндийн  даатгалын  хуулиар  зохицуулж,сайжруулах,  боломж бололцоог  нь  нээж  өгөх  юм.  Тухайлбал,  төрөх  эмнэлэгт  ирж буйэхийн даатгалын асуудал зөвхөн жирэмсний зардлаар орж ирдэг. Хавсарсан өвчтэй эхэд төрснийх нь дараах эмчилгээ, нярайн эмчилгээ, асаргааны зардал иргэний эрүүл мэндийн даатгалаас олгогддоггүй байх жишээтэй.  Өндөр өртөгтэй эмчилгээний зардлууд байгаа.Энэ  бүхнийг  зөв  зохион  байгуулалтад  оруулж,  тулгарч  буй  асуудлыг  нэг  мөр  болгох хуулийн төслийг өргөн барина.

-Танай  салбарт  хийж  хэрэгжүүлэх  ажил  мундахгүй  их  бий.  Харин  бүрэн  эрхийн хугацаа тань маш богино байна. Мөн дэд сайдын эрх мэдэл тун бага байдаг. Сайдааэ згүйд ажлыг нь Төрийн нарийн бичгийн дарга нь орлон гүйцэтгэдэг шүү дээ. Энэталаарх таны бодол?

-Дэд сайд бол улс төрийн албан тушаал. Гэхдээ үүнийг өөрийн эрх ашгаа хэрэгжүүлэх албан тушаал гэж ойлгож болохгүй. Би энэ салбарын шат шатанд ажиллаж явсны хувьд хувь хүний эрх ашгаас илүү эрүүл мэндийнхээ салбарын эрх ашгийг тэргүүнд нь тавьжшийдэх болно.

Ж.ГАНАА    medee.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК