Мөөгөнцөрт өвчин

11498_610_350-205x125Микоз буюу арьс ба хумсны мєєгєнцєрт євчин нь євчин vvсгэгч мєєгнєєс єдєєгддєг хvний халдварт євчний бvлэгт хамаарна.

Шалтгаан

Бvх микоз нь євчтэй хvн, эсвэл амьтнаас халдварладаг бөгөөд ховор тохиолдолд хєрсний мєєгєєр хvнд халдварладаг. Энгийн амьдралд бид байнга мєєгєнцєрт євчнvvдийн єдєєгчтэй тулгарч байдаг боловч дархлаа сулрах, чихрийн шижин, антибиотик хэрэглэх болон бусад хvчин зvйлийн нөлөөгөө халдвар газар авах магадлал илvv єндєр байдаг.

Явц

Мєєгнvvд нь арьсны бvх давхарга, яс болон дотор эрхтнvvдийг хvртэл гэмтээх чадвартай бөгөөд єдєєгч болгон гол тєлєв єєрийн “дуртай” газраа гэмтээдэг.

Хэрэв vрэвсэл байхгvй vед цээж, нуруу, хvзvvний арьсан дээр хvрэн єнгийн холцруутсан толбонууд бий болсон бол хэвэг хэлбэрийн vлд (кератомикоз) гэж нэрлэгддэг арьсны дээд давхаргад шимэгчилдэг мєєгний євчин туссан байна гэсэн vг.

Кандидоз гол тєлєв ам болон хоолойны салст бvрхvvлийг гэмтээдэг бєгєєд сvvнцэр vvсгэдэг. Энэ нь хэл болон амны салст бvрхvvлэнд тосон цагаан толбонууд бий болж тагнай, гvйлсэн булчирхай болон залгиурт тархдаг. Эмчилгээ хийгээгvй тохиолдолд халдвар нь уушиг болон ходоод гэдэсний зам руу дамжих боломжтой. Энэ мєєг нь хумсыг гэмтээх боломжтой бөгөөд ингэсэн үед хумс хатуу зузаан, хvрэндvv єнгєтэй болдог.

Уушиг гэмтээсэн vед бронхит, эсвэл уушигны vрэвсэл vvсдэг ч ноцтой тохиолдолд мөөгөнцрийн халдвар цус, эсвэл тархинд нэвтэрч vхэлд хvргэх аюултай. Кокцидоидоз болон гистоплазмоз нь туйлын хvндрэлтэйгээр явагддаг бєгєєд гол тєлєв Ази, Африк, болон Америк орнуудад дайралддаг. Тиймээс гадаадад айлчлахдаа болгоомжтой байх хэрэгтэй.

Янз бvрийн дерматомикозын vед арьс, vс болон хумс гэмтдэг. Халдварын эх vvсвэр нь муур, нохой, євчтэй хvмvvс байдаг. Ихэвчлэн эзэнгvй гудамжны нохой мууртай тоглох үедээ мєєгөнцрүүдийн ямар нэг тєрлийн халдварыг авдаг. Жишээлэхэд, хvvхдийн арьсан дээр ягаан холцруутсан толбонууд бий болж, vс нь туг тугаараа унасан байвал хяргадаг vлдээр халдварласан байжи болзошгүй.

Ийм тохиолдолд гэрийн тэжээмэл амьтдаа шалгаж vзэх хэрэгтэй. Муур, нохой, шишvvхэй болон бусад vслэг гэрийн тэжээмэл амьтдад хяргадаг vлдийн халдвар авсан бол дух, шанаа, чих эсвэл хєлний хэсэгт vс нь халцарсан байдаг. Мөн хяргадаг vлдийг vсчний газрын халдваргvйжvvлээгvй vс хяргадаг машин, хайч болон бусад vйлчилгээний хэрэгслvvдээр халдварлах боломжтой. Иймд үсчнээ сайтар сонгох хэрэгтэй.

Хєлний тавхайн микоз ба онихомикозууд (хумсны микоз, хумсны мөөгөнцөр) нь бусад мєєгєнцєрийн гэмтэлvvдийг бодвол илvv их тохиолддог. Нийтийн халуун ус, саун, усан сангаар vйлчлvvлэгчид, тvvнчлэн нийтийн хэрэглээний байранд хєл нvцгэн явж харагддаг тамирчид эдгээр мєєгєнцєрийн халдвар авах эрсэлтэй байдаг. Хєлний микозын эхэн vеийн илрэл нь хуруунуудын салаа болон тавхайн хонхорын арьс хогжруутаж, дараагаар нь нойтон шалбархай болох явдал юм. Харин хумсны ялтсан дээр цагаан болон шар толбо vvсэх нь гол тєлєв хумсны микозыг гэрчилдэг.

Оношлогоо

Мєєгєнцєрт євчний онош болон эмчилгээг арьсны халдварт євчний эмч тогтоодог боловч арьс єнгєний эмчийн нэмэлт зєвлєгєє шаардагдах боломжтой. Vзлэгээс гадна оношлогоонд арьсны гэмтсэн хэсгээс дээж авч микроскопын шинжилгээ хийх хэрэгтэй болдог. Ингэснээр өвчин үүсгэгчийг өндөр нарийвчлалтай тодорхойлон, түүний эсрэг хэрэглэх эм бэлдмэлүүдийг илүү оновчтой заах боломжтой болдог.

Эмчилгээ

Мєєгєнцєрт євчин нь туйлын олон янз, хэлбэртэй байдаг тул цагаа олсон зєв оношлогоо болон нарийн эмчилгээ шаарддаг. Одоо мєєгєнцєрт євчний хангалттай хялбар найдвартай эмчилгээний аргууд олон байдаг болсон. Эдгээр нь эрчимт-эмчилгээний зарчмаар хэрэглэгддэг. Гэхдээ мєєгєнцєрийн эсрэг бэлдмэлvvд нь өргєн хэрэглээгээр худалдагддаг боловч тэдгээрийг зєвхєн эмч бичиж єгєх ёстой гэдгийг санах нь зvйтэй. Энэ нь ихэнх бэлдмэлvvд нь нилээд сєрєг vйлчилгээтэй байдаг тул зєв заалтыг зєвхєн эмч л дvгнэж чадна.

Урьдчилан сэргийлэлт

Мєгєєнцєрт євчний халдвараас зайлсхийхийн тулд нийтийн шvршvvрт тусдаа резинен углааш, эсвэл шаахай авч ороорой. Саунд єєрийн хувийн дэвсгэрийг хэрэглээрэй. Тvvнээс гадна усан санд орохын ємнє болон хойно хєлний тавхайд мєєгєнцєрийн эсрэг бодис тvрхэж болно. Мєн мєєгєнцєрийн эсрэг лак хэрэглэж ч болно. Хэрэв танай гэр бvлийн гишvvдийн нэг нь євчилсєн бол нэгдvгээрт тэр хүн бvрэн курс эмчилгээ хийлгэх ёстой. Хоёрдугаарт тvvнд заавал тусдаа бие угаагч, алчуур болон шаахай, мєн хумс засах багаж байх ёстой. Гуравдугаарт, эмчилгээ дуустал усанд орсных нь дараа угаалгын өрөө, ванныг єрєєг ариутгах шаардлагатай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Сайн байна уу мөөгөнцөр өвчин бэлэг эрэгтэн дотор түүраалт гардаг уу гардаггүй бол туураалт гардаг ямар өвчин байдаг вэ

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК