Бэлгийн замын лимфогранулём буюу цавины лимфгрануломатоз

1999-2-14-p4_5(1)Бэлгийн замын лимфогранулём буюу цавины лимфгрануломатоз – Chlamydia trachomatis –ийн L1-L3 төрлөөр үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин юм.

Тархалт: Өмнөд Америк, баруун ба зүүн Африкийн улсууд, зүүн өмнөд Ази, Европын далайн эрэг хавийн орнуудад нэлээн тархсан өвчин. АНУ-д жил ийм оноштой 500-1000 хүн бүртгэгддэг байна. Хүйтэн бүсийн орнуудад ховор тохиолддог ба ихэвчлэн гаднаас дамжин ирсэн байдаг.

Халдварлалт: бэлгийн замаар халварлана, ахуйн халдварлалт бараг үгүй.

Нууц хугацаа: 5- 10 хоног, дунджаар 10 хоног

Шинж тэмдэг: эхлээд бэлэг эрхтэн дээр үүсгэгч орсон газар үл анзаарагдам жижиг товруу эсвэл үүсээд хурдан алга болдог. 1 – 4 долоо хоногийн дараа цавины булчирхай цочирч хатуу, эмзэг, өөр хоорондоо наалдсан байдалтай болно. Булчирхайн дээрхи арьс ягаанаас хөхөлбөр улаан хүрэн өнгөтэй болно. Яваандаа булчирхайнууд задарч шар идээ гарна.

Хүндрэл: өвчний эрт үедээ нян нь эд эсийг идээлүүлж цооролт үүсгэдэг. – хошногоруу цоорхой үүсэх – шулуун гэдэс – үтрээний цоорхой үүсэх – давсаг – шулуун гэдэснийй цоорхой үүсэх – давсагны цоорхой үүсэх – шээсний сүвний цоорхой үүсэх – хуйхнагны цоорхой үүсэх

Хожуу хүндрэл нь: – шулуун гэдэсний нарийсал – шээсний сүвний нарийсал – бэлэг эрхтэн аврага том болно

Оношлогоо: Эмнэл зүйн шинж тэмдэг болон лабораторын шинжилгээ (иммуноферментийн шинжилгээ, ургалт, РИФ) дээр үндэслэнэ.

Эмчилгээ: Сульфаниламидын бүлгийн эм болон антибиотик хэрэглэнэ. Эмчилгээний хугацаа 3 долоо хоног орчим байна. Өөрсдөө бие даан эмчлэхийн хатуу хориглоно. Урьдчилан сэргийлэх боломжтой юу? Халдвар авснаас хойш өвчний нууц хугацаандаа байх үед урьдал эмчилгээ хийж өвчнийг даамжирахаас сэргийлэх боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК