УМАЙН ХОРГҮЙ ХАВДАР БУЮУ МИОМА

10351310_560535377396405_6241467985793303176_nУмайн хоргүй хавдар нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд хамгийн элбэг тохиолддог даавраас хамааралтай, умайн булчингийн эдийн хоргүй хавдар юм. Умайн булчингийн эрүүл байдал алдагдаж эмгэгшиж томрох, эд эсийн түвшинд өөрчлөлт орохыг умайн хавдар /миома/ гэнэ. Голдуу 35-45 насны эмэгтэйчүүдэд тохиолддог ба ихэнхдээ ургалт удаантай.

Үүсэх шалтгаан:
• Дааврын өөрчлөлт хямрал
• Удамшил
• Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
• Үргүйдэл
• Дутуу төрөлт
• Таргалалт, чихрийн шижин
Үр хөндөлт олон удаа хийлгэсэн зэрэг нөлөөлнө. Үүнээс гадна эрдэмтэд миомыг сэтгэл хямралтай холбоотой гэж тогтоосон байна.
Умайн хоргүй хавдрын үед ерөнхийдөө шинж тэмдэг бага илэрдэг ба гол шинж тэмдэг нь:
• Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх,
• Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах,
• Хэвлийн доогуур ба ууц нуруугаар өвдөх,
• Бэлгийн харьцаа хийхэд өвдөх,
• Хэвлий хавиар томрох,
• Шээс саадтай гарах,
• Өтгөн хатах зэрэг зовиурууд илэрнэ.

Хавдарын хэмжээ, байршил зэргээс хамаарч шинж тэмдэг харилцан адилгүй илэрнэ. Умайн хоргүй хавдрыг эмчлүүлэхгүй удаан явснаас хэт их цус алдаж цус багадалтад орох, томорч орчны эдээ дарах, хавдар хөл дээрээ мушгирах, цус алдах, цусны эргэлтийн хямралаас хавдар шохойжих болон үхжих, зарим тохиолдолд халдварлан идээт буглаа үүсэх, үргүйдэх, хортойд шилжих зэрэг хүндрэлүүд гарч болно.
Оношлогоо, эмчилгээ
Манай Баянгол эмнэлэг нь хэвлийн болон үтрээний ЭХО-оор хавдарын байрлал, хэмжээ, тоо ширхэгийг тогтоож, шаардлагатай тохиолдолд жижиг хэмжээтэйгээс том хавдарыг умайн хөндийг дурандах болон хэвлийн дурангаар мэс заслын эмчилгээ хийж байна.

Та 305903 утсаар холбогдоорой.

Зөвлөмж гаргасан:
Баянгол эмнэлгийн ЭХО-ны их эмч Г.Батцэцэг

http://bayangolhospital.mn/content.php?show=52&id=139

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК