Хүүхдийн нэмэгдэл хоол гэж юу вэ?

Хүүхдийн нэмэгдэл хоол нь  хүүхдийг өсөж торниж эрүүл биетэй болоход чухал нөлөө үзүүлдэг.  Хүүхдийг хөхөөр хооллохыг зэрэгцээ нэмэгдлээр өгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ.
Хүүхэд өсөхийн хирээр хүүхдийн өсөлт, хөгжилтийг эхийн хөхний сүү дангаар хангах боломжгүй, нөгөө талаар хүүхдийн биед зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн аминдэм, эрдэс, тэжээлийн бодисуудын хэрэгцээг хангаж чадахгүй тул хүүхдэд илчлэг, тэжээллэг хоол нэмэгдлээр өгөх шаардлагатай болдог.
Нэмэгдэл хоолыг хэрхэн бэлтгэж өгөх вэ?
Ээж, асран хамгаалагч нар гэрийн нөхцөлд өөрийн нөөц бололцоонд түшиглэн нэмэгдэл хоол бэлтгэхдээ юуг анхаарах вэ?
•    Хоолыг эхний үед цутан, нухаш хэлбэрээр бэлтгэх, аажимдаа нухаш, жижиглэж хэрчсэн байдлаар бэлтгэж өгнө.
•    Өдөрт аль болох олон нэр төрлийн хоолыг бэлтгэн өгч өдөр бүр өөр өөр хоол хийж өгөх
•    Хярж хэрчсэн буюу 2-3 дахин машиндсан махтай ногоотой бантан, сүүтэй ногооны зутанг  өгөхөөс гадна аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн Сүү, цагаан идээ төрөл бүрийн будаа оролцуулан хоо өгөх.
•    Бага насны хүүхдэд өдөр бүр тогтмол 2-3 удаа тусгайлан бэлтгэгдсэн хоолыг өгөх нь зүйтэй.
•    Хоолыг тухай  бүрт нь шинээр бэлтгэж өгөх нь зүйтэй
•    Хүүхдэд нэг удаа 250-300 грамм хоол өгөх ба хөхөө хөхдөг бол өдөрт 3 удаа, хөхнөөс гарсан бол 5 удаа хооллох
•    Хүүхдийг хооллоход эх, асран хамгаалагч идэвхтэй тусалж аяга халбагаар зөв хооллож сургах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК