3-5 настай хүүхдийн хооллох зарчим

Гурван наснаас хүүхдэд бараг бүх л хүнсний бүтээгдэхүүн өгч эхэлж болно (хурц амтлагч ороогүйг эс тооцвол). Хүнсэндээ мах, загас, ногоо, жимсний нөөшилсөн утсан, давсалсан бүтээгдэхүүн хэрэглэж болох ч, хэтрүүлж болохгүй шүү.

Өөх, тосноос аль болох зайлсхий. Өөх, тостой хоол нь удаан шингэдэг тул хориотой, нэн ялангуяа оройн цагаар идэх.

Хоолны цэсээ махан шанзтай байцааны ороомог, ногооны рагу, зуны улиралд ногоо жимсний оладьи зэргийг хуурч, шарж өргөжүүлж болно. Хулууг ногоотой хамт хэрэглэхээс гадна шар, цагаан, хүүхдийн будааны хамт хэрэглэ.

Махны хоолны нэр төрөл ч өргөжинө. Шарсан загас, чанасан үхэр тахианы мах өгч болно. Тариа будааг урьдын адил ногооны хамт хэрэглэ.

Сургуулийн өмнөх насны хүүхдэд зуузан давхарга бүхий чихэр хутгасан ээдэмтэй хар талх зэрэг төрөл бүрийн хачиртай талх бэлтгэж болно.

Цагаан, шар, хөц будааны кашаа урьд өтгөвтөр хийж байсан бол одоо илүү бутарсан хийх хэрэгтэй. Үүний тулд ус, будааны харьцааг 2/1 байхаар хий. Харин амт оруулах үүднээс хийдэг маслоныхаа талыг буцалсан усан дээрээ кашаа хийхээсээ өмнө хийвэл, хоол илүү амттай бутрамтгай болно. Өдрийн хоолоо шарах шүүгээнд болгосон төрөл бүрийн хоолоор тэл.
Өдөрт урьдын адил ½  өндөг оногдоно. Өндгөө дангаар хэрэглэх тохиолдолд чанаж л хэрэглэ.
Сургуулийн өмнөх хүүхдэд өтгөн бус хар, байхуу цай, сүүтэй цай, байхуу цайн дээрээ сүү нэмж өг. Какао буюу халуун шоколадыг долоо хоногт 1-2 удаа уулгахад гэмгүй.
Зарим нэгэн ногоог хүнсэндээ огт хэрэглэхгүй байгаа нь харамсалтай. Хулуу, манжингийн амтыг мэддэггүй хүүхэд олон. Улаан манжин, салатны байцаа зэргийг ховор өгдөг. Сармисыг няцалж ¼ харьцаатай зөөхий юм уу маслотой хольж талханд түрхэж өг. Салатаа яншуй, укроп, цоохор майлз зэргээр амтал.
Зуны улиралд махгүй ногооны шөл давгүй. 3-5 настай хүүхдийн хоол 2 настай хүүхдийнхээс ялгаатай. Бүтээгдэхүүний орц хэмжээ, болгох арга технологи зэрэг нь өөрчлөгддөг.
Баримжаалах цэс
Өглөөний цай
шар будааны каш  – 200г
сүүтэй цай  – 150мл
масло, вареньтай цагаан талх – 5г/ 10г/ 30г
Өдрийн хоол
улаан манжин, сармисны салат – 50г
ногоотой шөл – 150мл
шарсан загас- 70г
төмсний нухаш – 80г
компот – 150г
хар талх – 20
Их үдийн цай
эрдэнэ шишийн хайрс бүхий халуун сүү – 30г/ 150мл
жимс, жимсгэнэ – 100г
оройн хоол
ногооны рагу – 200г
тараг – 150мл
ээдэмтэй хар талх – 30г/40г
Нэг өдрийн хэрэгцээ  (г,мл)
цагаан талх – 110
хар талх  – 60
гурил  – 30
тариа будаа, гоймон, буурцагны төрөл – 45
төмс – 220
бүх төрлийн ногоо – 250
шинэхэн жимс – 150
сахар – 55
нарийн боов – 10
хатаасан жимс – 15
мах – 100
загас – 50
өндөг – 1/2
масло  – 25
ургамлын тос – 10
ээдэм – 50
сүү – 500
зөөхий – 15
бяслаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК