3 настай хүүхдийн өсөлт хөгжил

Харьцуулахад бага хэвээр хадгалагдах бөгөөд хүүхдийн мярайлаг бондгор байдал нь багасч 3 настай хүүхдийн өсөлт нэг нас хүртэлх хугацаан дахь өсөлтийн эрчимтэй ирдэг. Хүүхэд бүрийн онцлогоос хамааран өсөлт, хөгжлийн байдал ялгаатай байх боловч ихэнх охид хөвгүүдийн  хувьд :

Жин:  жилд дунджаар 2-3 кг аар жин нэмнэ

Өндөр:  жилд дунджаар 6-8 см өснө

Хөдөлгөөн, бие бялдрын хөгжил:
·         Хялбархан гүйж, алхаж чадна

·         Дэмжлэггүйгээр шатаар өгсөнө

·         3-н дугуйт унана

·         Гараа өөрөө угаана, арчина

·         Шулуун зураас болон дугираг дүрсийг хялбархан дуурайж зурна.

·         Өлмий дээрээ зогсоно

·         Халбага хэрэглэн өөрөө хооллож чадна

·         Товч, үдээсгүй хувцасыг өмсөж, тайлна

·         10ш  шоо, эвлүүлдэг тоглоомыг давхарлан, эвлүүлж чадна

·         Баруун болон солгой эсэх нь тодорхой болно

·         Нийт 20 шүдтэй болно

·         Коршонк болон жорлон хэрэглэж сурна

·         Өдөрт 11-13 цаг унтана.

Ярианы хөгжил болон ойлгох чадвар

·         8-9 минутын турш анхаарлаа төвлөрүүлнэ

·         500-900 үгийг хэрэглэнэ

·         Бусдад ойлгогдохоор ярина

·         3-4 цаашилбал 5 н үгнээс бутсэн өгүүлбэр хэлнэ

·         Энгийн богино хэллэгийг тогтооно.

·         Баярлалаа болон аливаа зүйлийг бусдаас гуйж сурна

·         Өнгө нэрлэнэ

·         Хэмжээний ялгааг танин мэднэ

·         Өчигдөр өнөөдөрийг ялгана

·         Урт өгүүлбэр ойлгоно

·         Үгийг зөв дуудна

·         “Яагаад” гэдэг асуултыг байнга тавьж эхэлнэ

·         Өөрийн бүтэн нэр болон насыг түгдрэлгүй хэлнэ.

·         Асуудлыг өөрөө шийдэх гэж хичээнэ.

·         Онцгой үйл явдлыг санана

·         Тодорхой нэг зүйлийн талаар асуухад тухайн зүйлийн зургийн зааж чадна

Нийгэмшихүйн хөгжил

Хүүхэд бүр өөрийн зан чанар, онцлогоос хамааран ялгаатай байх боловч хүүхэд бүрт нийтлэг илэрч болох шинжүүд:

·         Бусад хүүхдүүдтэй хамтран тоглож, тоглоомоо хуваалцана

Ээлжлэн тоглож сурна

 

Бэлтгэсэн: Ж.Өнөрзул

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК