Бага насны хүүхэд татах

ЭХЭМҮТөвийн эмч Д.Оюунчимэг зөвлөж байна.

Бага насны хүүхдийн уураг тархины бүтэц үйл ажиллагааны онцлогоос хамаарч 0-1 нас хүртэлх хүүхдийн таталт хам шинж үүсдэг. Нярайн таталт нь нярай болон хөхүүл насны хүүхдийн цус тархины хориг нэвчимтгий,   бодисын солилцоо тогтворгүй, тархинд амархан   хамвагналшил үүсдэг зэрэг үндсэн шалтгаанууд нөлөөлдөг. Энэ нь 0-2 сартай хүүхдэд цусны сахар, кальци, магни, пиридоксини буюу В6 агууламж буурах, билүцбины хэмээ ихсэх, тархины гаж хөгжил, хүчилтөрөгчийн дутмагшил, төрөх үеийн тархины гэмтэл тархины бүрхүүлийн болон эдийн үрэвсэл багтдаг. Бага насны хүүхдэд таталт дараах шинжүүдээр илэрнэ. Үүнд: – нярай хүүхдэд таталт ихэвчлэн нүүр нүдний булчингийн татвалзах улмаар гар хөлийн бусад хэсгийг хамран тархдаг – голомтод чичирхийлсэн таталт ч тохиолдоно. Нүд толгой нэг зүгт харж, тэр талын гар хөл чангарч татсан байдлаар илэрнэ. – 0-1 насанд уналтын бага хэлбэр зонхилно. Хүүхдэд нэг зүгт гөлрөн харах, хөхөх мэт хөдөлгөөн хийх, зажлах, амаа тамшаалах, нүүрээ үрчийлгэх, гэнэт зочсон юм шиг гараа сарвалзуулах, биеэ хураах, гар хөл нь огцом татвалзах, толгойгоо дохих, цээж их биеэ бөхийлгөх зэргээр уналт илэрнэ. Мөн таталтын үед царай цайж эсвэл хөхрөн улайн шүлс гоожно. Энэ нь ихэвчлэн унтахын өмнө болон унтаад сэрсэний дараа илэрнэ. Бага насны хүүхэд өндөр халуурах, ээрэх үед амьсгал түгжиж, цусан дахь нүүрсхүчлийн хэмжээ ихэсч, амьсгалын төв цочирсоноос таталт үүсч болно. Таталт олон удаа удаанаар давтагдах тутам хүүхдийн хөдөлгөөн, сэтгэхүй хэл ярианы хөгжил хоцорно. Ялангуяа 0-1 насны үед олон удаа хүчтэй таталтын улмаас оюун ухааны гүнзгий хоцрогдолд орох аюултай учир заавал хүүхдийн мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээг өрхийн эмчийн хяналт дор хийнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • сайн байна уу манай хүүхэд 2нас 6сартай өндөр халуурхаар татаад байхын. Татаад байхаар мэдрэлд нЬ нөлөөлдөг гэж сонсон тэгээд ч тэр үү сонин аашлаад байгаа энэ талаар зөвөлгөө өгч туслаач

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК