Нифеди Денк 10 Нифеди Денк 20 Ретард

ghdfУртасгасан
үйлдэлтэй
нифедипин
Үйлчлэгч бодис: нифедипин
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Цусны даралт ихсэх өвчин
Архаг тогтвортой зүрхний бах
Принцметаль зүрхний бах
ХЭРЭГЛЭХ АРГА:
Нэг шахмалаар өдөрт 2 удаа /20мг/хон/. Тунг нэмэгдүүлж 20мг-р өдөрт 2 удаа ууж
болно.
Хоолны дараа усаар даруулж бүхлээр нь залгиж ууна. Өглөө оройд тогтсон нэг цагт
ууж хэрэглэнэ.
ДАВУУ ТАЛ:
Германд үйлдвэрлэгдэж, Германд бүртгэгдэж, Германд чанар нь шалгагдсан өндөр
чанартай эмийн бэлдмэл
Уртасгасан үйлдэлтэй тул хоногт 1-2 удаа ууж хэрэглэнэ.
Цусны даралтыг богино хугацаанд хурдан үйлчилдэг эмээр буулгахад хэсэг газрын
цусан хангамж доройтож хүндрэл гарах нь элбэг учир даралтыг буулгах эмчилгээнд
уртасгасан үйлдэлтэй нифедипинийг хэрэглэхийг зөвлөж байгаа.
Гаж нөлөө бага /толгой өвдөх, нүүр улайх,хавагнах/
Энгийн нифедипинтэй харьцуулахад өдөрт хэрэглэх давтамж цөөн.
Цусанд 12 цаг байж үйлчилгээ үзүүлнэ
ЦЭЭРЛЭЛТ:
Нифедипинд хэт мэдрэг тохиолдолд
Тогтворгүй зүрхний бах
Зүрх судасны шок
Аортын хэт нарийсал
Жирэмсэн болон хөхүүл үед
Рифампицин-р эмчилгээ хийж байгаа үед (сүрьеэ өвчний эмчилгээнд хэрэглэдэг
бэлдмэл
Зүрхний булчингийн цочмог шигдээс (эхний 4 долоо хоногт)
Эмчийн заавраар хэрэглэнэ үү!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК