Но-шпа (No-spa)

Өөр нэр

Дроверин, Дротаверин, Drotaverine hydrochloride, Deprolen, Dihydroethaverine, Nospan, Nospasin, Tetrospasmin.
Фармакологийн үйлдэл
Гөлгөр булчинд шууд нөлөөлж түүний агчлыг сулруулдаг бэлдмэл. Но-шпа нь дотор эрхтнүүдийн гөлгөр булчингуудын чангарлыг багасгаж, хөдөлгөөний идэвхийг сулруулах ба цусны судсыг өргөсгөх үйлдэлтэй. Түүний агчил сулруулах үйлдэл нь чадал, үргэлжлэх хугацаагаараа папаверинээс давуу бөгөөд төв мэдрэлийн болон ургал мэдрэлийн системд нөлөөлөхгүй.
Но-шпа гөлгөр булчинд шууд нөлөөх тул холиноблокаторуудыг хэрэглэж болохгүй үед хэрэглэх боломжтой юм.
Бэлдмэлийг судсанд тарихад түүний үйлдэл 2-4 минутын хугацаанд эхэлж 30 минутын дараа дээд хэмжээндээ хүрнэ.
Фармакокинетик
Но-шпа хоол боловсруулах замаар амархан шимэгдэнэ. Хагас шингээлтийн үе 12 минут ба биохүртэхүй 100%.
Хэрэглэх заалт
Гэдэс ходоодны агчил, өтгөн хатаж дүлүүлэх, цусан суулгын хий дүлэлт, цус ба шээсний замын чулуужих өвчний өвчин хөдлөлт (агчил), сарын юм өвдөлттэй ирэх, жирэмсэн үеийн умайн сэрэмтгий чанарыг багасгах, төрөх үед умайн амсар агчих буюу удаан нээгдэх, үр зулбах аюул тулгарах, захын судасны агчил зэрэгт тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун
Бэлдмэлийг ууж хэрэглэхээс гадна арьсан дор, булчинд, венийн судсанд тарина. Насанд хүрэгсдэд 1-2 шахмалаар хоногт 3 удаа буюу 2-4мл-ээр хоногт 1-3 удаа хэрэглэнэ.
Гөлгөр булчингийн агчлын үед судсанд 2-4 мл-ыг аажим тарина. Захын судасны өвчнүүдийн үед артерийн судсанд тарьж болно.
6 хүртэл насны хүүхдийн нэг удаагийн тун 20мг, хоногийн дээд тун 120мг, 6-12 насатай хүүхдийн хоногийн дээд тун 200мг тус тус байна.
Гаж нөлөө
Но-шпа зохимж сайтай тарьж хэрэглэхэд бие халуун оргих, зүрхний цохилт түргэсэх, хөлрөх, артерийн даралт буурах, зүрхний хэмнэл өөрчлөгдөх, дарангуйлагдах зэрэг гаж нөлөө илэрч болно.
Цээрлэлт
Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст, бөөр, зүрхний илэрхий дутагдал; тосгуурын хориг I, II зэрэг, зүрхний гаралтай шок, даралт бага үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Титэм судасны илэрхий атеросклероз, булчирхайн томрол, даралт ихсэх өвчин, жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
Тун хэтэрсний улмаас илрэх шинж
Бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд тосгуур ховдлын сэрэл дамжилт, зүрхний булчингийн сэрэмтгий чанар буурах шинж илрэхээс гадна амьсгал саажих зогсож ч болзошгүй.
Эмийн харилцан үйлчлэл
Но-шпа паркинсоны эсрэг сул үйлчилнэ.
Папаверин, бендазол зэрэг бусад агчил тавиулах бэлдмэлийн (ялангуяа M-холиномиметик үйлдлийг ихэсгэх ба прокайнамид, хинолины цагирагт бүтэцтэй сэтгэл уналтын эсрэг, даралт бууруулах) үйлдлийг хүчжүүлнэ. Морфины агчил үүсгэх идэвхийг сулруулна. Фенобарбитал дротаверины агчил үүсгэх үйлдлийг ихэсгэнэ.
Эмийн хэлбэр, савлалт
40мг, 8мг, 1мл-т 20мг ба 40мг эмийн бодис агуулсан  ампултай үйлдвэрлэж, шахмалыг 20, 25 ширхгээр тус тус савлан гаргана.
Хадгалалт
“Б” дансанд бүртгэж хадгална.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК