Амин үзүүлэлтийг хэмжих арга зүй

Хичээлийн төлөвлөгөө
•    Мэндлэх, ирц авах
•    Нэгдмэл байдлыг хангах
•    Урд хичээлийн бататгал, гэрийн даалгавар шалгах
•    Шинэ хичээлийн сэдэв: Амин үзүүлэлт хэмжих арга зүй
•    Асуулт хариулт
•    Дүгнэлт
•    Дараагийн хичээлийн сэдэв “Халдвараас хамгаалах менежментүүд”
•    Хичээлийн төгсгөлийг хийх
Амин үзүүлэлт гэж юу вэ?
•    Амьд буйн баталгааг хангаж байдаг гол хэдэн шинж тэмдгүүдийг амин үзүүлэлт гэнэ. Үүнд:
•    Цусны даралт үзэх
•    Халууныг хэмжих
•    Амьсгал тоолох
•    Судасны цохилт тоолохАмин үзүүлэлтийг хэзээ хэмжих вэ?
•    Эмчилгээний ажилбар бүрийн дараа
•    Амьсгал болон цусны даралтанд нөлөөлөх эм уулгахын өмнө ба дараа
•    Амин үзүүлэлтэнд нөлөөлөх эмчилгээ, сувилгааны өмнө ба дараа
Биеийн халууны тухай ойлголт
•    1.Биеийн халуун гэдэг нь бодисын солилцооны үр дүнд бие махбодид явагдаж буй дулаан үүсэлт ба дулаан алдалт хоёрын тэнцвэрт байдлыг хэлэх ба хэвийн хэмжээ 36-37 хэм байна.
•    Халууралт гэдэг нь гадаад ба дотоод орчны тааламжгүй нөхцөлд биеэс өгч буй хариу урвал юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК