Нефромон спиртэн ханд (100мл-ээр флаконд савлана)

Бөөрний үрэвслийн эмчилгээний бүрдэлд багтах
бөгөөд бөөр хамгаалах бэлдмэл
Найрлага: Нарийн навчит цахилдгийн үндэс,
үндэслэг ишээс гаргаж авсан спиртэн ханд.
Үйлчлэгч бодис:  Нийлбэр флановоид.
Фармакологийн үйлдэл : Бөөрний түүдгэнцэр, сувганцрын хучуур эсүүдийн гэмтэл, үрэвсэл, үхжлийг багасгах, дистрофийг бууруулах, бөөрний париеталь эсэд явагдах электролитийн солилцоог хэвийн болгох, шээсний ялгаралтыг ихэсгэж, хаван бууруулах, азотын хортой нэгдлүүдийг бие махбодиос зайлуулах, хордлого тайлах, бөөрний гаралтай цусны даралт
ихсэлтийг багасгах үйлдэл үзүүлнэ.  Флавоноид нь антиоксидант, мембран бэхжүүлэх, дархлаа зохицуулах, аутоиммун урвалыг дарангуйлах үйлдлийн механизмаар  цусны  сийвэн болон бөөрний эдэд хуримтлагдсан хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг багасгаж, азотын хортой бүтээгдэхүүн мочевин, креатинин болон дархан бүрдлийг бие махбодоос зайлуулна.
Хэрэглэх заалт:
•    Бөөрний эдийн цочмог болон архаг үрэвсэл
•    Бөөрний түүдгэнцрийн архаг ба архагдуу
хэлбэрийн үрэвсэл
•    Бөөрний эдийн цусан хангамжийн дутагдал
•    Бөөрний гаралтай цусны даралт ихсэх
•    Биед азотын хортой бүтээгдэхүүн хуримтлагдах үе
•    Хавагнах хамшинж
•    Шээсний ялгаралт  буурч, өнгө, үнэр өөрчлөгдөх, уур
итэй хордлогот байдал
Бэлдмэлийг 5-10мг – аар хоногт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ.
Нэг ээлж эмчилгээ 14-28 өдөр үргэлжилнэ.
Гаж нөлөө одоогоор тогтоогдоогүй.
Бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг хүмүүс хэрэглэж болохгүй.
50%-ийн этилийн спирт агуулдаг учраас спиртэд
мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК