Нормодипин /амлодипин/

Судасны ханын гөлгөр булчингийн тонусыг багасгаж ингэснээр захын судасны ерөнхий эсэргүүцэл багасгах замаар артерын даралт бууруулна.  Захын судсыг өргөсгөснөөр зүрхний ачаалал багасна. Зүрхний титэм судсыг өргөсгөснөөр зүрхний цусан хангамж сайжруулна. Артерийн даралтыг аажим бууруулна.
Хэрэглэх заалт:
•    Артерийн даралт ихсэх өвчин  (Бусад бүлгийн эм бэлдмэлтэй хавсарсан эмчилгээнд)
•    Тогтвортой явцтай зүрхний бах өвчин  (дангаар нь эсвэл нитритийн бүлгийн эм, бета адреноблокаторын эмчилгээнд эмчлэгдэхгүй байгаа  өвчтөнд хавсарсан эмчилгээнд)
•    Судасны агчилт зүрхний бах өвчин (Принцметалын зүрхний бах өвчин / дангаар нь эсвэл нитритийн бүлгийн эм, бета адреноблокаторын эмчилгээнд эмчлэгдэхгүй байгаа  өвчтөнд хавсарсан эмчилгээнд)
5 болон 10 мг шахмал хэлбэрээр үйлдвэрлэгдэнэ. Эмч уух тунг өвчний явцад хамааруулан тохируулж өгнө. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүс эмчийн нарийн хяналтан дор хэрэглэнэ.
Хориглох: Дигидропиридины төрлийн эмэнд /нифедипин, никардипин, исрадипин/ харишилтай болон хүүхдэд
Уг бэлдмэлийг хэрэглэх үед өөрийн эрхтэн системийн өвчнийг тэр тусмаа элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийг эмчлэгч эмчид заавал мэдэгдэх ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК