Никотины хүчил /никотиновая кислота/

Эсийн түвшинд НАД болон НАДФ гэсэн 2 чухал коферментийн үүсэлтэд оролцоно. Нүүрс усны солилцоог сайжруулна, Липидийн солилцоонд нөлөөлж цусан дахь холестерин чөлөөт өөхний хүчлийн хэмжээг багасгана. Суулгалт, тэнэгрэл, арьсны үрэвсэл гэсэн үндсэн 3 шинжээр илрэх пеллагра, хэлний үрэвсэл, ходоодны үрэвсэлийн нэг шалтгаан нь никотины хүчлийн дутагдал байдаг.

Богино хугацаагаар судас өргөсгөх үйлдэл үзүүлдэг тул хэрэглэх үед нүүр улайх, толгой эргэх, артерийн даралт буурах, тахикарди зэрэг шинжүүд илэрнэ.
Хэрэглэх заалт: Пеллагра, Атеросклероз, Элэгний өвчин, Арьсны өвчин, Хордлого

Никотины хүчлийг 0.05 шахмал, 1%-1мл, 2,5% -1 болон 2 млээр үйлдвэрлэнэ. Бэлдмэлийг уух болон тарьж хэрэглэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК