Лозар-Денк 100 Л озар-Денк 50

Даралт бууруулах шинэ
үеийн бэлдмэл

Үйлчлэгч бодис: Лозартан

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Артерийн даралт ихсэх өвчин
Шээстэй ялгарах уургийн хэмжээ хоногт 0.5г-с дээш, цусны шинжилгээгээр батлагдсан
бөөрний эмгэг бүхий 2 хэлбэрийн чихрийн шижин ба цусны даралт өндөр өвчтөний бөөрийг
хамгаалахад
Зүрхний дутагдлын эмчилгээнд
Зүрхний зүүн ховдлын ханын зузаарал ба цусны даралт өндөр өвчтөний эмчилгээ. Бэлдмэл
цус харвах эрсдлийг бууруулна.

ХЭРЭГЛЭХ АРГА:
Артерийн даралт ихсэх өвчний үед: Эхлээд 50мг-р хоногт 1 удаа хэрэглэнэ. Эмчилгээг
эхэлснээс хойш 3-6 долоо хоногийн дараа бэлдмэлийн даралт бууруулах үйлдэл дээд
хэмжээндээ хүрнэ.
2 хэлбэрийн чихрийн шижин ба артерийн даралт ихсэх өвчний үед: Эхлээд 50мг-р хоногт
1 удаа хэрэглэнэ. Дараа нь эмчилгээний үр дүнгээс хамаарч тунг 100мг-р хоногт 1 удаа
хэрэглэхээр нэмэгдүүлж болно.
Зүрхний дутагдлын үед: Бэлдмэлийг эхлээд 12.5мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэх бөгөөд
өвчтөний биеийн байдлаас хамаарч тунг долоо хоног тутамд аажмаар нэмэгдүүлж хоногийн
дундаж тун буюу 50мг-д хүргэнэ.
Хэрэглэх арга: усаар даруулж залгиж ууна. Бэлдмэлийг өдөр бүр тогтмол цагт хэрэглэвэл
тохиромжтой.

ДАВУУ ТАЛ:
Германд үйлдвэрлэгдэж, Германд бүртгэгдэж, Германд чанар нь шалгагдсан өндөр чанартай
эмийн бэлдмэл
Урт хугацааны үйлчилгээтэй. Ууж хэрэглэсэнээс хойш 6 цагийн дараа үйлдэл эхэлж 24 цагийн
турш аажим буурна.
Зүүн ховдлын томрол (гипертрофи)-ыг багасгаж зүрхний дутагдалтай өвчтөний биеийн хүчний
ачаалалд тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлнэ.
Зүрхний архаг дутагдлыг эмчилнэ, эмнэлэгт эргэн хэвтэлтийг багасгана, нас баралтыг
бууруулна.
Зүрхний ачааллыг багасгаж шээс хөөх үйлдэл үзүүлнэ.
Цусны бага эргэлтийн даралтыг бууруулна.
Бусад даралт бууруулах эм ба инсулин болон сульфонилмочевины уламжлалын бэлдмэл
зэрэгтэй өргөн хэрэглэдэг цусан дахь сахарын хэмжээг багасгах бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж
болно.
Зүрхний дутагдлын эмчилгээнд лозартаныг ихэвчлэн шээс хөөх эм, хуруувчин цэцгийн
гликозид (зүрхний агшилтыг сайжруулах эм), бета адреноблокаторуудтай хамт хэрэглэнэ.
Даралт бууруулах бусад эм ялангуяа АЦХФ-ыг саатуулагч (эналаприл зэрэг) эмийн ханиалгах
зэрэг гаж нөлөө илэрвэл лозартаныг хэрэглэнэ.

ЦЭЭРЛЭЛТ:
Бэлдмэлд хэт мэдрэг өвчтөн
Хүнд явцтай элэгний үйл ажиллагааны эмгэг
Жирэмсэн ба хөхүүл үе

Эмчийн заавраар хэрэглэнэ үү!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК