Липопрес (Lipopres)

Өөр нэрс
Ловастатин, Мевакор, Мефакор. Lovastatin. Mevacor, Mevinolin.
Фармакологийн үйлдэл
Липопрес бэлдмэлийн идэвхтэй бодис ловастатин нь цусан дахь холестерин болон бусад липидүүдийн хэмжээг багасгах үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэх заалт
Анхдагч гиперхолестеринеми (цусан дахь холестерины хэмжээ ихсэх) – цусан дахь холестерины зарим фракцийн хэмжээ өндөр үед (хоолны дэглэм сахиад үр дүнгүй байгаа) хэрэглэнэ.
Зүрхний бах өвчний үед цусны холестерины хэмжээг бууруулах замаар титэм судасны хатуурлын (зүрхний судсанд өөх тос сууж түүний уян хатан чанар болон цусны урсах урсгалыг багасгана) даамжрах явцыг удаашруулах хам эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун
Эмчийн заавраар хэрэглэнэ.
Бэлдмэлийг хэрэглэх эхний хоногийн тун 20мг бөгөөд оройн хоолны үед 1 удаа хэрэглэнэ. Хөнгөн ба бага зэргийн гиперхолестеринемийн (цусны өөх тосны хэмжээ ихсэх) үед эмчилгээг 10мг/хоног тунгаар эхэлнэ.
Зүрхний бах өвчний үед хоногт 20-80мг тунгаар өдөрт 1 удаа буюу 2 хувааж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 80мг. Бэлдмэлийн тунг эмчлэгч эмч цусан дахь өөх тосны хэмжээнээс хамаарч 4 долоо хоногийн эмчилгээний дараа тохируулна. Липопресийн эмчилгээний явцад өөх тосоор бага хоолны дэглэм барих шаардлагатай.
Бэлдмэлийн хоногийн тунг өдөрт 1 удаа оройн хоолны үед хэрэглэнэ. Хэрэв липопресийг хэрэглэх цагтаа уулгүй өнгөрөөсөн бол бэлдмэлийн тунг нэмж хэрэглэхгүй бөгөөд цаашдаа эмчилгээг ердийн схемээр үргэлжлүүлнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтоох ба эмчилгээг эмчийн зөвшөөрөлгүйгээр зогсоож болохгүй. Эмчилгээг зогсоосны дараа цусны холестерины хэмжээ дахин ихсэж болно.
Хүнд явцтай бөөрний дутагдалтай өвчтөнд лилопресийг хоногт 20мг-с дээш тунгаар хэрэглэх шаардлага гарвал эмчилгээг эмчлэгч эмчийн онцгой хяналтан дор явуулна.
Гаж нөлөө
Доор дурьдсан болон эмийн заавар дээр бичигдээгүй шинэ зовиур илэрвэл эмчдээ мэдэгдээрэй.
Липопресийн эмчилгээний үед ажиглагдах ихэнх гаж нөлөө нь сул илрэх бөгөөд түр зуурын шинжтэй байна. 1%-с их тохиолдолд гэдэс дүүрэх, суулгах, өтгөн хатах, толгой эргэх, нүд бүрэлзэх, толгой өвдөх, булчин өвдөх, арьсаар туурах, хэвлийгээр өвдөх, 0,5-1% тохиолдолд ядрах, загатнах, ам хатах, нойргүйдэх, нойр өөрчлөгдөх, амт өөрчлөгдөх, хоолны шингэц өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрнэ.
Зарим тохиолдолд элэгний үрэвслийн шинж, зогсонгишилт шарлалт, хоолны дуршилгүй болох, сэтгэцийн өөрчлөлт, ялангуяа тавгүйдэх илрэл бүхий зарим дархлалын урвал,  арьсны урвал, үс унах зэрэг шинж ажиглагдаж болно.
Ховор тохиолдолд булчингийн ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт илэрч нүүр, зовхи, хэл хавагнах, чонон хөрвөс, халуурах, амьсгаадах, гэрэлд мэдрэг болох, харшлын урвал хааяа ажиглагдаж болзошгүй.
Цусан дахь элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд удаан хугацаагаар ихэссэн тухай мэдээлэл байдаг.
Цээрлэлт
Бэлдмэлийн бүрэлдэхүүнд хэт мэдрэг хүмүүс, элэгний өвчний идэвх болон элэгний ферментүүд (трансаминаз хугацаагаар ихсэх, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Анхааруулга!
Бэлдмэлийг эмчийн хяналтанд хэрэглэнэ. Липопресийн эмчилгээний эхэнд ямар нэг эмнзлзүйн шинж тэмдэггүйгээр  цусан дахь элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд бага зэрэг ихсэж болно. Энэ түр зуурын шинжтэй бөгөөд эмчилгээ шаардлагагүй. Хэрэв элэгний үйл ажиллагааны үзүүүлэлтүүд хэвийн дээд хэмжээнээс 3 дахин ихэсвэл эмчилгээг үргэлжлүүлэх болон болих эсэхийг эмчлэгч эмч шийднэ. Эдгээр үзүүлэлтүүдийг системтэйгээр ялангуяа эмчилгээний эхэнд хянах шаардлагатай.
Липопресийн эмчилгээтэй холбоотой булчингийн өвдөлт ажиглагдах бөгөөд энэ өвчтөнд илрэх ба булчин нэлэнхүйдээ булчингийн сульдал, булчингийн гэмтлийн болох креатинфосфокиназа-ын хэмжээ ихсэх шинжүүдээр илэрнэ. Хүнд явцтай гэмтлийн үед бөөрний цочмог дутагдал үүсэж болох бөгөөд энэ үед эмчилгээг зогсооно.
Хэрэв шалтгаангүй булчингийн өвдөлт,  сульдал ажиглагдах, ялангуяа бие  халуурах шинж дагалдаж илэрвэл яаралтай хандаарай.
Онцгой бүлэг өвчтөнүүдэд зориулсан анхааруулга!
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд  зөвхөм жирэмсэн болох хамгийн бага магадлал бүхий үед л хэрэглэнэ. Жирэмсэн болбол липопресийн эмчилгээг зогсооно. Липопрес хөхний сүүтэй ялгардаг эсэх нь тогтоогдоогүй ч эмчилгээний явцад хөхөөр хооллохыг зогсооно.
Хэрэв та элэгний эмгэгтэй болон cor ундаа их хэмжээгээр хэрэглэдэг бол мэдэгдээрэй. Эмчилгээний явцад эмчлилгээ элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг Мөн та бөөрний өвчтэй бол эмчлэгч эмчид мэдэгдэх шаардлагатай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК