Ибупрофен Денк 400

Үрэвслийн эсрэг
шилдэг бэлдмэл
Ибупрофен Денк 400
Үйлчлэгч бодис: Ибупрофен
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Өвдөлт ба үрэвсэл намдаах зорилгоос гадна дараах эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэнэ.
Үений цочмог үрэвсэл
Үе мөчний архаг үрэвсэл ялангуяа ревматойд полиартрит
Нурууны ба үений эргэшгүй өөрчлөлт бүхий эмгэгүүд /артроз болон спондилоартроз,
Бехтеревийн өвчин/
Гэмтлийн болон мэс заслын дараах үрэвсэл, өвдөлтүүд
Толгойн өвдөлт, шүдний өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлтүүд зэрэг өвдөлтүүдийн үед
Амьсгалын дээд замын үрэвслийн үеийн халууралт ба өвдөлтийн үед
ХЭРЭГЛЭХ АРГА:
Насанд хүрэгсэд: өдөрт 200мг-400мг ердийн тун. Хоногийн дээд тун 1200мг (3 шахмал)
14-өөс дээш насныханд өдөрт биеийн нэг кг/жинд 15-20 мг-аар тооцож хоногийн тунг 2-
4 хувааж хэрэглэж болно. (хэрлэгийн эсрэг эмчилгээнд мөн адил тунгаар 12-оос дээш
насныханд)
Хэрлэгийн үед насанд хүрэгсэд: Хоногт 1-2 шахмалаар 3 удаа ууна. Нэг удаагийн тунг
800мг (2 шахмал)-аас хэтрүүлж болохгүй.
ДАВУУ ТАЛ:
Германд үйлдвэрлэгдэж, Германд бүртгэгдэж, Германд чанар нь шалгагдсан өндөр чанартай
эмийн бэлдмэл
Үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлдлээрээ өндөр үр дүнтэй нь олон жилийн судалгаагаар
тогтоогдсон
Ацетилсалицилийн хүчилтэй харьцуулбал цус бүлэгнэлтэнд бага нөлөөлдөг. Иймд хагалгааны
дараа хэрэглэхэд эрсдэл багатай
Ходоод цочроох нөлөө бага.
ЦЭЭРЛЭЛТ
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй
Ходоод, гэдэсний шархлаа
Жирэмсний сүүлчийн 3 сар (жирэмсний эхний 6 сар зайлшгүй шаардлагатай үед бага тунгаар
хэрэглэнэ.)
14 нас хүрээгүй хүүхдэд
Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ үү !

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ЦАХИМ ЭМЧ ХХК