Бидний тухай

Мэдээлэл холбооны технологи асар эрчимтэй хөгжиж, интернет хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж буй энэ цаг үед манай “ЦАХИМ ЭМЧ” ХХК-ий www.emch.mn сайт нь Монголын хүн амын эрүүл мэндийн боловсролд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор эрүүл мэндийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө, танин мэдэхүйн үндэсний портал сайт болон ажиллаж эхлээд байгаа юм.

Нийт хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн талаар өргөн мэдээллийг цаг тухайд нь бодитоор авах боломж олгож буй энэхүү сайт нь эрүүл мэндийн салбарын бүх чиглэлийг хамарсан үнэн зөв, цэгцтэй, төрөлжсөн, цогц мэдээллийн сан, шилдэг загвар шийдэл, мэдээлэл үргэлж шинэчлэгдэж байх байнгын ажиллагаагаараа онцлог болох юм.

  • Бүх төрлийн эрүүл мэндийн мэдээлэл
  • Эрүүл мэндийн байгууллагуудын болон мэдээллийн сайтууд
  • Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын сан
  •  Хууль дүрэм, журам
  •  Анагаах ухааны салбарт гарч буй шинэ дэвшил технологи, эмчилгээний талаарх эмч нарын сонирхолтой ярилцлага
  •  АУС-ийн оюутнуудад зориулсан хэрэгцээт мэдээлэл
  • Анагаах ухааны видео, фото, ном
  • Эрүүл мэндийн байдлаа тодорхойлох тооцоолуур

Энэхүү сайт нь нэг талаас ард түмнийг эрүүл мэндийн талаар бодитой, хэрэгцээт үнэн зөв, цогц мэдээлэл олж авах, нөгөө талаас  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлэг үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бүхий л байгууллагууд өөрсдийнхөө талаар нийтэд таниулах боломжийг олгож буй явдал нь томоохон ололт билээ.

Цаашид бид вэб порталын үйл ажиллагааг цахим ертөнцийн хэрэгцээнд бүрнээ нийцүүлэн эрүүл мэндийн салбарын албан байгууллага, эмч мэргэжилтнүүд та бүхэнтэй  бизнесийн зарчимд тулгуурлан хамтран ажиллах бүхий л боломж нээлттэй байгаа билээ.


  • Share this page:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg